Netflix-ийн дэлхий дахинд алдаршсан “Squid Game” цувралын гуравдугаар улирал ирэх сарын 27-нд албан ёсоор нээлтээ хийхээр болжээ.
Энэ улирал нь тус цувралын сүүлчийн анги байх бөгөөд өмнөх ангиудаас илүү сэтгэл зүйн сорилт, ширүүн өрсөлдөөн бүхий үйл явдлаар дүүрэн байх аж. Netflix-ийн мэдээлснээр, гол дүрийн баатар дахин тоглоомд оролцохоор шийдэж, харгис тоглоомын цаадах нууцыг илчлэхээр тэмцэх юм.
Үүний зэрэгцээ Front Man, Жун Хо, шинэ тоглогч Мён-ги зэрэг дүрүүд мөн гарах бөгөөд өмнөх улирлуудын олон асуултад хариу өгөхүйц үйл явдал өрнөх юм. Мөн анхны улирлын алдартай хүүхэлдэй “Young-hee”-гийн эрэгтэй хувилбар болох “Чул-су” нэртэй шинэ робот анх удаа танилцуулагдана гэж албан ёсоор мэдээлжээ.
| “Squid Game” цувралын гуравдугаар улирлын шинэ ангиуд ирэх сарын 27-нд цацагдана |
Богд Жэвзүндамба Хутагтын айлдсан айлдвар
2026-09-15 17:40:15
40 дэх удаагийн номын баяр баасан гарагт эхэлнэ
2026-09-15 10:31:02
2026-09-10 15:57:32
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-09-19 08:31:28
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 08:29:26