Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар хамтарсан мэдэгдэл хийж байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Монгол улстай стратегийн түншлэл байгуулж байгаа европын анхны улс болж байгаагаараа онцлог юм.
Бидний яриа хэлэлцээний үр дүнд олон улсын авто тээврийн харилцааны тухай засгийн газар хоорондын хэлэлцээр болон эдийн засгийг төрөлжүүлэх, хууль эрхзүй, шүүх чадавхыг сайжруулах, тогтвортой эрчим хүч, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль экологийн салбаруудад хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурлаа.
Мөн дээд болон мэргэжлийн боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Одоогоос нэгэн зууны тэртээ их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй анхны 30-аад залуу монголчууд эрдэм сурахаар Герман улсыг зорьж орчин цагийн монгол улсыг цогцлоон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй юм. Энэхүү түүхэн жимээр өртөөлөн өнөөг хүртэл 35,000 монгол иргэн герман хэл сурч, боловсрол эзэмшсэн.
2014 онд үүд хаалгаа нээсэн Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль хоёр орны хамтын ажиллагааны бас нэгэн бэлэг тэмдэг болон өргөжиж олон зуун мэргэжилтнийг бэлтгэж байгаа.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө!
Манай улс ардчилсан засаглалаа байгуулж хууль эрхзүйн шинэ тогтолцооны үндэс суурийг тавихад Герман Улсын шүүх, хууль эрхзүйн туршлага чухал үүрэг гүйцэтгэсэн.
Монгол улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 2,000 гаруй энхийг сахиулагчдыг дэлхийн халуун цэгүүдэд илгээхэд герман анд нөхдийн дэмжлэг туслалцаа их байсан.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд монгол улсын хөгжил дэвшилд зориулан германы ард түмэн, төр засгаас 530 гаруй сая еврогийн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд манай ард түмэн ямагт талархдаг.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Монгол Улсад ирэх 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болсон.
Энэхүү дэмжлэг нь манай улсын тогтвортой эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сайжруулах, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах болон тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна" гэв.
| У.Хүрэлсүх: Герман улс манай улсад 2025 он хүртэл ₮300 тэрбумын хөгжлийн санхүүжилт олгохоор болсон |
Ерөнхий сайдыг огцруулах өргөдлийг 40,518 иргэн дэмжээд байна
2025-05-16 10:40:39
Н.Тэгшбаяр: Олон гүжир гүтгэлэг, амь насанд заналхийлсэн дарамт шахалт надад болон бусад шинжээчээр ажилласан хүмүүст өдөр тутам ирж байна
2025-04-14 12:28:15
О.Амгаланбаатар нарын гишүүд "Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин нэр дэвших боломжтой” байх хуулийн төслийг санаачлах уу
2025-04-14 12:03:48
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31