Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-г эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Сайд Б.Батцэцэг Элчин сайд Ким Жун Гүг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Солонгос хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг сайшаан тэмдэглэв.
Элчин сайд Ким Жун Гү үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын төр засаг, Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллаж байсанд талархлаа илэрхийлээд цаашид ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэхээ илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын үеэр Элчин сайд Ким Жун Гүд Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэв.
| Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзлаа |
Ерөнхий сайдыг огцруулах өргөдлийг 40,518 иргэн дэмжээд байна
2025-05-16 10:40:39
Н.Тэгшбаяр: Олон гүжир гүтгэлэг, амь насанд заналхийлсэн дарамт шахалт надад болон бусад шинжээчээр ажилласан хүмүүст өдөр тутам ирж байна
2025-04-14 12:28:15
О.Амгаланбаатар нарын гишүүд "Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин нэр дэвших боломжтой” байх хуулийн төслийг санаачлах уу
2025-04-14 12:03:48
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00