УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй горимоор эхэллээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Өнөөдөр 11 хүнд холбогдох хэргийг урьдчилан хэлэлцэж байна. Үүнд надтай холбоотой хэрэгт зургаан үйлдэл байгаа. Эдгээр үйлдэл дотор нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй.
2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр намайг цагдан хорьсон. Цагдан хорих прокурорын тогтоолд жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэдэг үндэслэл байсан. Есөн сарын хугацаанд надаас нэг ч үг асуугаагүй, мэдүүлэг аваагүй. Хавтаст хэрэг дотор жагсаал цуглаантай холбоотой ямар ч хэрэг байхгүй. Үүний араас нүүрсний хэрэг гэх асуудлыг сөхөж гаргаж ирсэн. Нүүрстэй холбоотой 50, 60 мэдүүлэг аваад байсан энэ дотор нэг нь ч үлдээгүй. Бүх нүүрсний хэрэг гэдэг зүйл ард үлдсэн, хаана үлдсэнийг би мэдэхгүй.
Надтай холбоотой зургаан үйлдэл нь хоёр хүнийг танилцуулсантай холбоотой хөрөнгө оруулсан, авсан явдал. Би хоёр хүнийг танилцуулсан учраас хэрэг болгож, надад хилсээр тулгаж байгаа юм. Үүнийгээ буруутгах баримтаа нотолж чадаагүй. Тийм учраас тэнд суу, энд суу гэдэг асуудлыг прокурор итгэлгүйгээр яриад сууж байна.
УИХ-д нүүрсний ажлын хэсэг байгуулагдаж, байнга нүүрс ярьж байгаа. Гэтэл надтай холбоотой юу ч байхгүй. Эдгээр 11 хүнд холбогдох хэрэг ч байхгүй. Ийм нөхцөлтэй байхад олон төрлийн хэрэг үүсгээд цагдан хорьсоор байгаад шүүгчийн 19 захирамж надад гарсан байна. Үүнээс 9-ийг нь ерөнхий шүүгч Б.Халиун гаргасан. Түүний гаргасан захирамж дотор яллагдагч миний эрхзүйн байдлыг дордуулсан асуудлууд гарсан.
Эдгээр захирамжид цагдан хорих эрх зүйн үндэслэлүүдийг огт дурдаагүй. Прокурорын тогтоол гараагүй байхад хүртэл намайг цагдан хорьсон.
АТГ-аас миний хэргийг шалгаад шүүх рүү ирүүлж буй. АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж үзэж байна. Таны хэрэг АТГ-т шалгагдаж байж магадгүй, би үүнийг шалгуулах эрхтэй.
40, 50 их наяд төгрөг, БНСУ руу мөнгө шилжүүлсэн гэх асуудал энэ үйлдэл дотор байхгүй, өөр хүний хэргийг тохох гээд байна уу. Энд нүүрсний хэргийн жинхэнэ эзэн, МАН-ын асуудал хүртэл яригдах гэж байна. Ерөнхий шүүгч та энэ асуудлаас татгалзах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Би ерөнхий шүүгчээс татгалзаж байна" хэмээн ярилаа.
| Б.Ганхуяг: Надтай холбоотой хэрэгт зургаан үйлдэл байгаа. Эдгээр дотор нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй |
Ерөнхий сайдыг огцруулах өргөдлийг 40,518 иргэн дэмжээд байна
2025-05-16 10:40:39
Н.Тэгшбаяр: Олон гүжир гүтгэлэг, амь насанд заналхийлсэн дарамт шахалт надад болон бусад шинжээчээр ажилласан хүмүүст өдөр тутам ирж байна
2025-04-14 12:28:15
О.Амгаланбаатар нарын гишүүд "Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин нэр дэвших боломжтой” байх хуулийн төслийг санаачлах уу
2025-04-14 12:03:48
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20