“Эрдэнэс Тавантолгой” дахь Засгийн газрын БЭТ Ж.Ганбат өчигдөр Хятадын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Тэрбээр Элчин сайд Цай Вэньруйг нутаг буцаж буйтай нь холбоотойгоор хүлээн авсан юм байна. Харин уулзалтын үеэр түүнийг “...Монголд ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан” гээд “Ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх экспортыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ажилласанд талархал илэрхийлье” хэмээжээ. Учир нь Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон хугацаанд нүүрсний экспорт нэмэгдсэн.
Монгол Улсын эдийн засаг өсөж, гадаад валютын нөөц нэмэгдсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн сард л гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2.9 сая тонн нүүрс борлуулж компанийнхаа түүхэнд хамгийн өндөр борлуулалтыг хийсэн. “...Энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үр дүн” хэмээн Элчин сайдад хэлжээ.
Мэдээж, энэ бол сайн үзүүлэлт юм. “...Эдийн засагт ногоон гэрэл асаж, монголчууд гарцаар гараад эхэллээ” гээд зүйрлэцгээж л байна. Гэхдээ “...Таны гавьяа” хэмээн нутгаа бараадаж буй Элчин сайдад хэлсэн үг удахгүй “...“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ таны гавьяа” гэгдээд л гарч ирнэ. Одоо ч мэр сэр тэгээд л байна. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх бүх захирал яг ийм магтаал сайшаалын бялууралд ордог байсан юм. Захирал бүр нь шүү. Тэгж байгаад л буруутаад явчихдаг.
Өнөөдөр шүүхийн өмнө зогсож буй Б.Ганхуяг л гэхэд ганцхан жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал гэдэг албан тушаалтай, гарцаагүй “том амьтан” байв. Магтуулаастай. Сайшаалгаастай. Шагнуулаастай. Явсаар “...Гавьяат” ч болсон. Ер нь л түүний удирдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК улсын ачааг нуруундаа үүрч, эдийн засгийн гол хүндийг нугалж байсан нь үнэн л дээ.
Дашрамд нь Б.Ганхуяг тийм том байсан нь ч үнэн юм. Тэгвэл Б.Ганхуягийг тийм байхад одоогийн БЭТ Ж.Ганбат ч бас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багт байлаа. Ж.Ганбат нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн А/09 тоот тушаалаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Дараа нь 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, баталгаажуулсан байдаг. Тэр утгаараа Ж.Ганбат энэ түүхийг сайн мэднэ. Ер нь тэр “Эрдэнэс Тавантолгой”-г өмнө нь ч, одоо ч мэдэж буй ганц хүн болж байгаа юм. Хамгийн сонин нь Б.Ганхуяг баривчлагдаж, Ж.Ганбат БЭТ-өөр томилогдож очсон. Уг нь “Эрдэнэс Тавантолгой”д нүүрсний хулгай байсан бол түүнийг ганц гүйцэтгэх захирал хийж чадахгүй. Боломжгүй. Энэ компани зөвхөн ТУЗ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдэг. Үүнийгээ нийтэд маш сайн ойлгуулж ирсэн юм.
Энд нэг зүйл ойлгогдохгүй байдаг юм. Б.Ганхуяг, Ж.Ганбат хоёр нь нэг багийнхан байгаад байдаг. Зарчмын хувьд ТУЗ-д байдгаараа Ж.Ганбат дарга нь, гүйцэтгэх удирдлагын хувьд Б.Ганхуяг цэрэг нь болж таараад байгаа юм. Гэтэл цэрэг нь баригдаад байхад дарга нь орлоод үлдчихсэн.
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр хулгай байсан л бол Б.Ганхуягаас гадна ТУЗ-ийн гишүүд ч мэдэх ёстой. Тэднээс гадна улстөрчид ч сугараад үлдчихсэн байх магадлал өндөр. Хэрвээ Т.Аюурсайхан холбоотой л гэж байгаа бол дахиад хэд хэдэн “Аюурсайхан” ч нуугдаад үлдсэн л гэсэн үг. Сонин шүү, ингээд цааш нь хөврүүлээд байвал...
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
| Б.Ганхуягийг гүйцэтгэх захирал байхад Ж.Ганбат ТУЗ-д нь байжээ |
Ерөнхий сайдыг огцруулах өргөдлийг 40,518 иргэн дэмжээд байна
2025-05-16 10:40:39
Н.Тэгшбаяр: Олон гүжир гүтгэлэг, амь насанд заналхийлсэн дарамт шахалт надад болон бусад шинжээчээр ажилласан хүмүүст өдөр тутам ирж байна
2025-04-14 12:28:15
О.Амгаланбаатар нарын гишүүд "Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин нэр дэвших боломжтой” байх хуулийн төслийг санаачлах уу
2025-04-14 12:03:48
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36