Хоёр улсын батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх зорилго бүхий Катар Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан 10 дахь удаагийн “Шийдэмгий шийдвэр” сургууль амжилттай болж өндөрлөлөө.
20 хоногийн хугацаанд үргэлжилсэн сургуульд Катар Улсын Зэвсэгт хүчнээс 450 (сонсогч 260), Монгол Улсаас Зэвсэгт хүчний 150 болон 311 дүгээр ангийн 170 гаруй цэргийн алба хаагч оролцсон юм.
Хамтарсан сургуулиар Катар Улсын “Ахмед Бин Мохаммедын” цэргийн коллежийн 4-р дамжааны сонсогч нар нь салаа, тасгийн байлдааны боломжийг тодорхойлох, аяны толгойн хаалтад томилогдсон салааны ажиллагааг төлөвлөн удирдах, дайрах, туршуул үйлдэх, хорлон сүйтгэх, эргүүлийн бүлгийг томилон ажиллуулах, байлдан тагнах, хот дотор байлдааны ажиллагаа төлөвлөн зохион байгуулах зэрэг ажиллагаанд өөр өөр цагийн байдлууд дээр өөрсдийн цэргийн хэргийн мэдлэг, дадлага чадвараа нэмэгдүүлж, онолоор судалж мэдсэн мэдлэгээ газар орон дээр бататгасан юм.
Хаалтын үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний ТХЦ-ийн командлагч бригадын генерал Б.Баатар хэлсэн үгэндээ хоёр орны дипломат харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон 10 дахь удаагийн “Шийдэмгий шийдвэр” сургууль амжилттай болж өндөрлөсөнд баяртай байгаагаа онцлоод ирээдүйд офицер болохоор бэлтгэгдэж буй “Ахмед Бин Мохамед” цэргийн сургуулийн сонсогчдод тус сургуулиар олж авсан цэргийн хэргийн мэдлэг, ур чадвараа улам хөгжүүлж, даян дэлхийн энх тайвны төлөө харамгүй зориулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.
| ШИЙДЭМГИЙ ШИЙДВЭР 2023" АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ |
Ерөнхий сайдыг огцруулах өргөдлийг 40,518 иргэн дэмжээд байна
2025-05-16 10:40:39
Н.Тэгшбаяр: Олон гүжир гүтгэлэг, амь насанд заналхийлсэн дарамт шахалт надад болон бусад шинжээчээр ажилласан хүмүүст өдөр тутам ирж байна
2025-04-14 12:28:15
О.Амгаланбаатар нарын гишүүд "Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин нэр дэвших боломжтой” байх хуулийн төслийг санаачлах уу
2025-04-14 12:03:48
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03