АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп насанд хүрэгчдийн киноны од Сторми Даниэлстэй гэл бүлээс гадуур харилцаа тогтоож, улмаар энэ хэргээ далдлахын тулд жүжигчин эмэгтэйд 130 000 ам.доллар төлсөн хэрэгт холбогдоод буй билээ. Шүүхээс түүнийг дээрх 130 000 ам.долларын зарлагаа компанийн балансад өөр нэрээр буюу хуурамчаар тусгасан хэмээн буруутгаж буй.
Д.Трамп өнөөдөр энэ асуудлаараа Нью Йоркийн шүүхэд тайлбар мэдүүлэг өгөөд Флорида руу буцсан. Тэгвэл сая болсон шүүх хурлаас бас нэг эмэгтэйн нэр хэвлэлийнхэнд ил болжээ. Хавтаст хэрэгт Д.Трампаас мөнгө авсан "Эмэгтэй 1" гэж тэмдэглэгдсэн, сая болсон асуулга дээр шүүгчийн өөрөө нэр дурьдсан гэгдэж буй тэр эмэгтэй нь Карен Макдугал гэгч аж.
Карен Макдугал нь "Playboy" сэтгүүлийн модель байсан нэгэн аж. Индиана мужийн Гэри хотод төрсөн ч багадаа Мичиганд нүүж иржээ. 20 настайдаа модель болж, усны хувцас сурталчилж эхэлсэн байна. Улмаар "Playboy"-д орж, хамгийн шилдгүүдийнх нь нэг болж байсан байна.

Телевизийн сурталчилгаа, кинонд ч тоглож байжээ. Тухайлбал, "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" кинонд туслах дүр бүтээсэн гэнэ. Энэ эмэгтэй Д.Трамптай 10 сар орчим үеэрхсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.
Гэхдээ, хэвлэлүүдийн бичиж буйгаас харахад, энэ мэт хэргээр түүнийг шүүж байгаа нь Д.Трампыг дэмжигчдэд таалагдахгүй байгаа гэнэ.
| Карен Мак Дугал-Д.Трамптай холбоотой хоёр дахь эмэгтэй |
2026-06-12 10:51:22
2026-06-12 09:38:18
2026-06-11 12:55:28
"Оюу толгой" компани ТОП-100 жагсаалтыг 4 дэх жилдээ тэргүүллээ
2026-06-15 18:12:42
2026-06-15 16:08:49
2026-06-15 15:48:14
2026-06-15 13:53:28
2026-06-15 12:47:35
Отгонтэнгэр хайрханы тахилгад очихдоо зам товчлохгүй зорчихыг анхаарууллаа
2026-06-15 10:00:34
Р.Пүрэвдагва: Өөрийгөө өмөөрөхгүй хүлцэл өчье, наадмаар барилдах боломж олгооч
2026-06-15 09:50:40
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой
2026-06-15 07:45:16
Өнөөдөр СХД, СБД, БЗД, БГД-т цахилгаан хязгаарлана
2026-06-15 07:03:50
Тост, Тосон бумбаа тойрсон иргэдийн амьдралыг ЮНЕСКО дэмжинэ
2026-06-15 06:58:19
Монголын лам нар чуулж, ёсзүйн дүрмээ баталлаа
2026-06-15 06:29:01
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
2026-06-14 11:09:56
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-06-14 00:47:31