Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Ерөнхийлөгч В.Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэсэн Ж.Байдены үгийг "Уучилж болшгүй үг хэллэг" гэж мэдэгджээ.
"Дэлхий даяар олон зуун мянган хүний аминд хүрсэн улсын тэргүүний ийм үг хэллэгийг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Уучлах боломжгүй гэж үзэж байна" хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /III.16/ Цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн хурлын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг анх удаа "Дайны гэмт хэрэгтэн" гэж нэрлэсэн юм. Тэрээр өмнө нь В.Путины талаар ярихдаа энэ нэршлийг огт хэрэглэж байгаагүй. Энэ удаа ч өөрөө эхэлж ам нээгээгүй боловч сэтгүүлч хэлүүлсэн байна. Сэтгүүлч түүнээс "Ноён Ерөнхийлөгч, энэ бүх явдлыг харсныхаа дараа та В.Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж хүлээн зөвшөөрөх?" гэж асуухад Жо Байден эхлээд "үгүй" гэж хариулсан ч дараа нь "Намайг тэгж нэрлэж чадах уу гэж асуусан уу... Би түүнийг цэргийн гэмт хэрэгтэн гэж бодож байна" гэж хариулжээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки "Ерөнхийлөгч Украинд болж буй хүчирхийллийн аймшигт зургуудыг үзсэнийхээ дараа албан ёсны мэдэгдэл гэхээс илүүтэй хувь хүнийхээ үүднээс дээрх үгийг хэлсэн" хэмээн мэдэгджээ. Өөрөөр хэлбэл АНУ-ын засаг захиргаа албан ёсоор уг нэр томъёог ашиглахаас зайлсхийж байгаа аж.
| Д.Песков: Дэлхий даяар олон зуун мянган хүний аминд хүрсэн улсын тэргүүн В.Путиныг цэргийн гэмт хэрэгт буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй |
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-22 11:15:04
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03