АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд цэрэг оруулсантай нь холбогдуулан ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлохгүй байх шийдвэрийг өнгөрсөн мягмар гаригт гаргасан билээ. Түүнийг шийдвэрээ зарласны дараа шинжээчид дэлхийн эдийн засаг эрчим хүчний хангамжтай холбоотой хамгийн том эрсдэлийн өмнө ирсэн талаар өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэллээ. Тэдгээрийг харахад бүгд ерөнхийдөө ижилхэн, эрчим хүчний зах зээлийн том тоглогч ОХУ нийлүүлэлтээ хумиснаас цар тахлаас болж аль хэдийнэ ганхаж эхэлсэн эдийн засагт эцсийн буюу цочролын давалгаа үүсгэх эрсдэлтэй гэсэн чигтэй байгаа юм. ОХУ-ын Ерөнхий сайд асан, одоо ҮАБЗ-ийн орлогч дарга Д.Медведев Францын Сангийн сайдад "Эдийн засгийн дайн эцэстээ жинхэнэ дайн болж байсныг санаарай" хэмээн анхааруулж байсан. Энэ өнцгөөс аваад үзвэл АНУ-ын шийдвэр гал дээр тос нэмж, эдийн засгийн дайн жинхэнэ дайн болж хувирах эрсдлийг өсгөчихлөө.
ОХУ-ын хамгийн том худалдан авагч болох Европын холбоо өмнө нь ОХУ-аас авах байгалийн хий, газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгах, хязгаарлах болсноо зарлаад байсан бөгөөд тэдэн дээр АНУ нэмэгдсэн нь энэ. Их Британи ОХУ-аас байгалийн хий авдгаа 2022 ондоо багтаагаад зогсооно гэсэн бол Европын холбоо 66 хувиар бууруулна гэсэн юм.
АНУ 2021 онд ОХУ-аас өдөрт дунджаар 209 000 баррель түүхий газрын тос, 500 000 баррель газрын тосны бүтээгдэхүүн авчээ. Энэ нь АНУ-ын нийт хэрэгцээний найман хувь болно. Харин ОХУ-ын нийт экспортын ердөө нэг хувь гэхээр ОХУ дэлхийн эрчим хүчний зах зээлд ямар үүрэг оролцоотой нь харагдаж байгаа юм. Жо Байдены мэдэгдлийн дараа Европын зах зээлд Брент маркийн газрын тос баррель нь 132.27 ам.доллар болж 7.35 хувиар өссөн байна. АНУ-д зарагддаг WTI маркийн газрын тос мөн 7.26 хувиар өсч 128.07 ам.доллар болжээ.
| АНУ Оросын газрын тосонд хориг тавьснаар жинхэнэ дайн үүсэх эрсдлийг нэмэв үү |
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-22 11:15:04
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03