ОХУ-ын нислэгийг удирдах газар өнөөдрөөс (III,06) эхлэн гадаадын улс орнууд руу нэг ч нислэг хийхгүй байхыг авиа компаниуддаа зөвлөжээ. Онгоцыг саатуулах, барьцаалах магадлал асар өндөр болсон учир ийнхүү зөвлөсөн байна.
Тухайлбал, өчигдөр Египетээс ОХУ руу нисэх ёстой байсан ОХУ-ын иргэний агаарын тээврийн “Уральские авиалинии” компанийн онгоцыг Египетийн Шарм эш Шейх хотод саатуулжээ. Компани уг онгоцыг лизингээр эзэмшиж байсан бөгөөд лизинг олгогчийн зүгээс өргөдөл гаргасан тул Европын нислэгийг удирдах газар агаарын зам ашиглах зөвшөөрөл өгөлгүй ийнхүү саатуулсан аж. Уг онгоц Кипрээр дайрч нисэх ёстой байж. Эргэн төлөлтийн хувьд ямар ч асуудалгүй, зүгээр л лизинг олгогч онгоцоо буцааж авах хүсэлт гаргаснаар ийм асуудал үүсжээ. Геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын авиа компаниудын үйл ажиллагаа хумигдаж байгаагийн нэг жишээ энэ боллоо. “Уральские авиалинии” компани өмнө нь энэ сарын 26-ныг хүртэл Арабын нэгдсэн эмират, Армен, Азербайжан, Израиль руу хийх нислэгээ цуцлаад байсан юм.
| ОХУ өнөөдрөөс эхлэн гадаадын нислэг хийхгүй байхыг авиа компаниуддаа зөвлөлөө |
2026-06-12 10:51:22
2026-06-12 09:38:18
2026-06-11 12:55:28
"Оюу толгой" компани ТОП-100 жагсаалтыг 4 дэх жилдээ тэргүүллээ
2026-06-15 18:12:42
2026-06-15 16:08:49
2026-06-15 15:48:14
2026-06-15 13:53:28
2026-06-15 12:47:35
Отгонтэнгэр хайрханы тахилгад очихдоо зам товчлохгүй зорчихыг анхаарууллаа
2026-06-15 10:00:34
Р.Пүрэвдагва: Өөрийгөө өмөөрөхгүй хүлцэл өчье, наадмаар барилдах боломж олгооч
2026-06-15 09:50:40
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой
2026-06-15 07:45:16
Өнөөдөр СХД, СБД, БЗД, БГД-т цахилгаан хязгаарлана
2026-06-15 07:03:50
Тост, Тосон бумбаа тойрсон иргэдийн амьдралыг ЮНЕСКО дэмжинэ
2026-06-15 06:58:19
Монголын лам нар чуулж, ёсзүйн дүрмээ баталлаа
2026-06-15 06:29:01
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
2026-06-14 11:09:56
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-06-14 00:47:31