ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийджээ. Тэрээр иргэдтэй уулзахдаа энэ талаар мэдээлсэн бөгөөд ОХУ-ын эсрэг гадны хүчнүүдийн санаархалд ОХУ шуурхай хариу өгнө гэсэн байна. “Бид үйл явдлын ямар ч өрнөлд бэлэн байна. Шаардлагатай шийдлүүд бүгд гарсан байгаа” гэж тэрээр онцолжээ.
Үүнээс өмнө Донецк, Луганскийн БНУ-ын тэргүүн Денис Пушилин, Леонид Пасечник нар цэрэг зэвсгийн тусламж хүсэн ОХУ-д хандаад байсанм юм.
В.Путин хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснийхөө дараа найрамдалт харилцаа хөгжүүлэх тухай баримт бичгийг бэлэн болгохыг холбогдох албаныханд даалгасан. Энэхүү баримт бичгийн 3, 4 дүгээрт заасан харилцан туслалцах хүрээнд уг тусламжийг хүссэн бөгөөд В.Путин зохих хариуг өгсөн нь энэ аж.
| ОХУ Донбасст тусгай ажиллагаа явуулахаар боллоо |
Балхжавын Чингүүний "Dzud" кино “New York Movie Awards 2026" гранпри хүртлээ
2026-08-11 10:48:40
2026-07-29 11:47:03
2026-07-29 10:14:05
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57