Гэрэл зураг: ВВС
Австралийн эрх баригчид аборигенчуудын үндэсний бэлгэдэл болсон далбааны зохиогчийн эрхийг худалдаж авчээ. Эрх баригчид энэ үйлдлээ “Дотоодын зөрчлийг арилгах, далбааг хүн бүрийн өмч болгохын тулд худалдаж авсан” хэмээн тайлбарласан байна.
Австралийн уугуул оршин суугчид болох аборигенчуудын төлөөлөл Харольд Томас хэмээх зураач уг далбааг 1971 онд эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болгон анх бүтээж байжээ. Эдүгээ уг далбаа нь аборигенчуудын үндсэн бэлгэдэл болж хувирсан юм байна. Гэсэн хэдий ч уг далбааг ашиглахыг хүссэн тохиолдол бүрт Харольд Томаст зохиогчийн эрхийн төлбөр төлдөг байсан байсан бөгөөд энэ асуудлаас болж олон удаа зөрчил гарч байжээ. Одоо харин төр худалдаж авсан учир хүссэн хүн бүр чөлөөтэй ашиглах хууль эрхзүйн боломж бүрдсэн байна.
Австралийн уугуул иргэдийн асуудал эрхэлсэн сайд Кен Вайатт "Аборигенчууд Харольд Томасын бүтээлийг 50 жилийн дараа өөрийнх болголоо. Далбааны зохиогчийн эрхийг одоо Хамтын нөхөрлөл эзэмшиж байгаа тул хүн бүрийн өмч бөгөөд хэн ч ашиглаж болно" гэж мэдэгджээ.
Засгийн газар Харольд Томасаас зохиогчийн эрхийг авахын тулд 20 сая гаруй австрали доллар (11 сая фунт стерлинг; 14 сая ам.доллар) төлсөн гэж хэвлэлүүд мэдээлж байна.
| Австралийн төр аборигенчуудын үндэсний далбааны зохиогчийн эрхийг худалдаж авлаа |
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-22 11:15:04
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03