Католик шашинтнуудын тэргүүн хамба лам Франциск гэрийн тэжээмэл амьтдад хайртай хүмүүсийг шүүмжилжээ. Франциск тэдгээр хүмүүсийг биеэ тоосон үзэлтэй гээд амьтан тэжээгээд гэр бүл үүсгэж үр хүүхэд төрүүлэхийг боддоггүй хэмээн буруутгасан аж. “The Guardian” энэ талаар мэдээллээ.
Үр хүүхдийг амьтнаар оруулах нь биднээс хүн чанарыг булаадаг гэж тэрээр хэлсэн байна. “Бид өнөөдөр ийм төрлийн эгоизмын жишээг маш их харж байна шүү дээ. Хүмүүс хүүхэдтэй болохгүй байна. Тэднийг нохой, муураар орлуулж байна. Танд инээдтэй санагдаж мэдэх ч энэ бол бодит үнэн” гэж пап Франциск хэлжээ.
| Пап Франциск амьтан тэжээдэг хүмүүсийг шүүмжлэв |
Балхжавын Чингүүний "Dzud" кино “New York Movie Awards 2026" гранпри хүртлээ
2026-08-11 10:48:40
2026-07-29 11:47:03
2026-07-29 10:14:05
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57