Австрийн Эбрайхсдорф хэмээх газар малтлага хийж байсан археологичид эрт дээр үед бүтээсэн алтан аяга олжээ. Аягыг 90 хувийн цэвэршилттэй /5 хувь мөнгө, 5 хувь зэс/ алтан хавтсаар хийсэн байсан бөгөөд дээр нь нарыг дүрсэлсэн байсан гэнэ. Аяган дотор мөн алтан эдлэл байсан бөгөөд эрдэмтэд алтан утас, алтан утсаар нэхэж хийсэн даавуу байсан болохыг тогтоогоод байгаа аж. Эдгээрийг нарыг тахиж хийдэг ёслолд ашигладаг байсан байх гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ.
Археологич Михал Сипийн хэлснээр, энэхүү алтан аяга нь Австриас сүүлийн 10 жилд олдсон хамгийн чухал ач холбогдолтой түүхий эх сурвалж гэнэ. Эбрайхсдорф нь МЭӨ 1000-1300 жилийн өмнө суурин соёл иргэншилтэй байсныг энэ аяга мөн баталж байгаа аж. Аягыг Вена хотын музейд хадгалах бол олдсон газарт ирэх зургаан сарын турш үргэлжлүүлэн малтлага явуулах юм байна.
| Австриас 3000 жилийн настай алтан аяга олджээ |
2026-11-20 11:03:42
2026-11-19 10:45:15
2026-11-19 10:01:38
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29