Японы эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгууль саяхан дуусч, Фумио Кишида намын шинэ даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрээр Ешихидэ Сугаг залгамжлан Ерөнхий сайд болох нь тодорхой болов. Гадаад харилцааны сайд асан Таро Коног олон нийт намын дарга болох өндөр магадлалтай гэж байсан ч үр дүн Фумио Кишидагийн талд гарчээ. Түүний анхны даалгавар нь удахгүй болох бүх нийтийн сонгуульд намаа ялуулах явдал гэж Японы хэвлэлүүдэд бичиж байна. Иргэдийнхээ үнэмлэхүй олонхийн дэмжлэгийг хүлээгээд байсан Либерал ардчилсан нам ”Токио 2020” олимпын наадмыг зохион байгуулснаас хойш дэмжлэгээ алдаад байгаа юм.
Энэ удаагийн намын даргын сонгууль хүмүүс Таро Коног ялах магадлал өндөр гэж байсан. Гэхдээ өнгөрсөн жил болсон намын даргын сонгуульд Фумио Кишида Ёшихидэ Сугагийн гол өрсөлдөгч байсныг бодолцвол намдаа тогтвортой байр суурьтай эрхэм Еасгийн газрыг тэргүүлэх болсон гэж үзэх үндэстэй.
Ё.Сугагийн танхимд Хүн амын вакцинжуулалтыг хариуцан ажиллаж байсан Фумио Кишида Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад цар тахлын улмаас сульдсан эдийн засгаа сэргээх, өдөр ирэх бүх хүйтэрч буй БНАСАУ-тай харилцах харилцаагаа сайжруулахад гол анхаарлаа тавьж ажиллана гэж мэдэгджээ. Мөн цар тахалтай тэмцэх ажлыг нуруундаа үүрч буй эрүүл мэндийн салбарт цар тахлын үеийн онцгой эрхтэй субьект байгуулахыг уриалсан байна.
| Японы шинэ Ерөнхий сайдаар Фумио Кишида сонгогдлоо |
Шри Ланкад зэрлэг зааныг шатаасан хэргээр гурван хүнийг баривчиллаа
2025-12-19 15:02:23
БНСУ-ын ерөнхийлөгч халзралтын эмчилгээг даатгалаас хариуцахыг дэмжиж, эмч нар нь эсэргүүцэв
2025-12-19 10:23:02
Кир Стармер Роман Абрамовичийн Челси клубыг зарснаас олсон 2.5 тэрбум фунт стерлингийг Украинд шилжүүлэхээр болжээ
2025-12-18 10:18:17
Ирэх 7 хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2025-12-21 11:49:31
Энэ сарын 22-нд цас орж цасан шуурга шуурна
2025-12-21 09:50:48
Шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ОХУ-ын талтай тохиролцжээ
2025-12-20 15:49:35
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар бэлтгэж байна
2025-12-20 15:00:11