Беларусьчууд хөрш зэргэлдээ Польш улс руу дүрвэж байна. Эдгээр дүрвэгсдийн ихэнх нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд А.Лукашенког эсэргүүцэн “чанга” дуугарсан хүмүүс байгаа бөгөөд Афганистанаас Беларусьт очсон, одоо Европын холбоо руу гарах гарц хаагдах вий гэж хаширласандаа хил давахаар яаравчилсан дүрвэгчид ч байна. Харамсалтай нь Польш, Беларусийн хилийн орчмоор байрлаж буй дүрвэгсдийн орчин нөхцөл тааруухан байгаа бөгөөд цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор осгож нас барах тохиолдол гарах болжээ. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.
Тус агентлагийн сурвалжлагчид дүрвэгсдийн байрлаж байгаа газар очиход хүйтэн цаг агаараас болоод дөрвөн хүн осгож нас барсан нөхцөл байдалтай байсан гэнэ.
Беларусиас ирсэн дүрвэгчдийн нэг нь сурвалжлагчид “Беларусь улс бол миний төрөлх эх орон. Гэхдээ би явмааргүй байна” хэмээн ярилцлага өгчээ.
Европын холбооны гишүүн Польш, Латви, Литви улсууд хил дээр нь Беларусиас нэвтрэхийг завдсан олон мянган хүн цугларч байгаатай холбогдуулан тус бүр онц байдал зарласан байна.
| Беларусийн дүрвэгчдээс болж Польш, Латви, Литва улс онц байдал зарлажээ |
Шри Ланкад зэрлэг зааныг шатаасан хэргээр гурван хүнийг баривчиллаа
2025-12-19 15:02:23
БНСУ-ын ерөнхийлөгч халзралтын эмчилгээг даатгалаас хариуцахыг дэмжиж, эмч нар нь эсэргүүцэв
2025-12-19 10:23:02
Кир Стармер Роман Абрамовичийн Челси клубыг зарснаас олсон 2.5 тэрбум фунт стерлингийг Украинд шилжүүлэхээр болжээ
2025-12-18 10:18:17
Ирэх 7 хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2025-12-21 11:49:31
Энэ сарын 22-нд цас орж цасан шуурга шуурна
2025-12-21 09:50:48
Шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ОХУ-ын талтай тохиролцжээ
2025-12-20 15:49:35
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар бэлтгэж байна
2025-12-20 15:00:11