Боловсролын салбарт цогц шинэчлэл хийгдэхээр хүлээгдэж буй энэ цаг үед бодплого боловсруулагчдад хэрэгтэй гэж үзэн, нэгэн санааг нэмэрлэх гэсэн юм. Ямар санаа вэ гэдгээ гарчиг болгоод биччихсэн учраас шууд ач холбогдлыг нь танилцуулчихья.
Монгол Улс хаврын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа гэх харамсалтай мэдээлэл сүүлийн жилүүдэд хэвлэлд гарч байгаа билээ. Хавдрын өвчлөл нь хүний амьдарч байгаа орчин, эдэлж хэрэглэж байгаа эд зүйл, идэж ууж байгаа хүнстэй шууд холбоотой. Ялангуяа чанаргүй, хортой хүнс хүний биед хорт хавдар үүсэх шалтгаан болж байдаг тул хүнсний бүтээгдэхүүн, ер нь хүнс гэлтгүй хэрэглэж байгаа бүх л бараа бүтээгдэхүүн чанаргүй байх нь хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Тиймээс чанар стандартыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Гэтэл чанар стандарт гэдэг нь хэрэглэгчийн боловсролтой шууд холбоотой бөгөөд зохих ёсоор боловсорсон хэрэглэгч чанар стандартыг тогтоодог учиртай эд юмсанж.
Хэрэглэгчид юун түрүүнд үнэн зөв, бодит мэдээлэл, зохистой норм стандарт, зөв дадал зуршилтай болж тэр бүгдийгээ амьдралдаа хэвшүүлж байж өөрсдийгөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг болзошгүй эрсдэлүүдээс хамгаалж, цаг хугацаа, эд хөрөнгөө давхар хамгаалж чадна.
Хэрэглэгчийн боловсролыг нэмэгдсэнээр үйлдвэрлэгчид тавигдах шаардлага нэмэгдэж тэдний бүтээгдэхүүн үйлчилгээ сайжрахаас гадна төр засгийн ажил ч хөнгөрдөг зүй тогтолтой.
Хэрэглэгчийн боловсролыг хамгийн энгийнээр “Хүн өөрийн амьдралын эргэн тойрны, өдөр тутмын нийгмийн бүхий л харилцаанд сэтгэл ханамжаа хамгийн өндөр байлгах зан төлөв, мэдлэг, туршлагыг хэлнэ” хэмээн тодорхойлжээ. Хүмүүний эрүүл мэндийг хамгаалж, цаг хугацаа, эд хөрөнгийг хэмнэх энэ чухаг мэдлэгийг хөгжингүй орнууд Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөртөө оруулсан байдаг нь ач холбогдлыг нь илтгэх биз ээ. Манай улсад аливаа зүйлийн чанар стандарт төдийлөн сайжрахгүй байгаа нь иргэдийн хэрэглэгчийн боловсрол дорой, алдаж онож будилсаар, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө тоглон барин бага, сага туршлага хуримтлуулж байгаатай холбоотой байж тун магадгүй. Тиймээс хүүхдүүдэд энэ талын мэдлэгийг багаас нь олгочихвол 10 жилийн дараа гэхэд хангалттай эерэг үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна.
Хэрэглэгчийн боловсролын хичээлийн агуулга нь Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт байгаа “Иргэний ёс зүйн боловсрол” гэж хичээлийн “Сурагчаа хөгжүүлж, улмаар улсаа хөгжүүлэх эрхэм үүргийг биелүүлэх сурагчдыг хүмүүжүүлж, төлөвшүүлэх” зорилготой ерөнхийдөө таарч буй. Тиймээс энэ хичээлийн агуулгад нэмэлтээр оруулсан ч болохгүй гэх газаргүй.
| Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт “Хэрэглэгчийн боловсрол”-ын хичээлийг нэмье |
“Ачит Ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувийг тогтооно
2025-12-24 17:46:11
Орос, казах, тува хэлээр нэрлэгдсэн газруудад монгол нэр онооно
2025-12-24 17:33:31
2025-12-24 17:24:53
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
2025-12-24 17:15:55
2025-12-24 17:09:48
Москвад дэлбэрсэн машинд өртөж нас барагсдын хоёр нь 24, 25 настай цагдаа байжээ
2025-12-24 17:09:13
Өвөл жуулчдыг татах “Хямдралын сар” аян зохион байгуулна
2025-12-24 17:01:47
2025-12-24 16:43:11
Иргэдийн худалдан авах дүнгээс хамаарч, НӨАТ-ыг 20-100 хувиар буцааж олгоно
2025-12-24 16:39:39
ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүлжээ
2025-12-24 15:07:23
Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хохирогч хэмээсэн прокуроруудын шалгаж эхэлжээ
2025-12-24 13:33:47
Х.Нямбаатар: 2025 онд хэн сайн ажилласан бэ уралдаанаас нэрээ татан авч байна
2025-12-24 12:59:48
2025-12-24 12:26:42
2025-12-24 12:14:54
Халиа дошин үүсгэсэн компанид хариуцлага тооцож, сувгийг цэвэрлүүллээ
2025-12-24 11:58:15
УГТЭ таван шинэ технологи нэвтрүүлж, тархи нугасны гүний байрлалтай 104 хавдрыг мэс заслаар авлаа
2025-12-24 11:32:01
2025-12-24 11:31:18
2025-12-24 11:08:21
2025-12-24 10:32:28
2025-12-24 10:23:31
2025-12-24 09:54:11
2025-12-24 09:43:41
2025-12-24 09:16:52
2025 оны өндөр чансаатай уралдаанч хүүхдүүдийг танилцууллаа
2025-12-24 08:56:54
2025-12-24 08:00:00
2025-12-24 07:55:00
2025-12-23 16:53:57
2025-12-23 15:26:05
2025-12-23 15:17:51
2025-12-23 13:30:48
2025-12-23 12:49:48
2025-12-23 12:43:31
2025-12-23 11:43:32
Сурагчид ГССҮТ-д хэвтэж буй хүүхдүүдэд бэлэг өглөө
2025-12-23 11:10:21
2025-12-23 10:52:41
2025-12-23 10:30:40
2025-12-23 09:59:54
2025-12-23 09:49:30
2025-12-23 09:26:29
2025-12-23 08:05:00
2025-12-23 08:00:00