Монголын залуучуудын холбооноос санаачлан хэрэгжүүлж буй "Илгээлтийн эзэд" хөтөлбөрийн “YES Алтан намар” дэд хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсныг уншигчдадаа хүргэж байна.
-Цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн байх, сүүлийн жил орчим хугацаанд Монголын залуучуудын холбоо нэлээд намжмал байдалтай байлаа. Одоо эргээд сэргэж байна. Тэгэхээр залуучуудад чиглэсэн ямар, ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Ковидын үед бид төлөвлөгөө, бэлтгэл ажил дээрээ сууж байлаа. Монголын залуучуудын холбоо ирэх жилүүдэд залуусынхаа эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, байгаль орчин хамгаалах гэсэн үндсэн таван чиглэлд онцгой анхаарч ажиллана гэсэн бодлого гаргасан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь энэ бодлогын таван чиглэлийн нэг нь юм. МЗХ өмнө нь ч залуусыг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилга гаргаж, хэрэгжүүлж ажилласаар ирсэн. Залуучуудын хөдөлмөрийн төв бирж байгуулагдсан цагаасаа хойш маш олон залуучуудыг ажил, орлоготой болгоод явж байгаа. Энэ жилийн хувьд бид өмнө нь хэрэгжиж байсан “Илгээлтийн эзэд” хөтөлбөрийг сэргээсэн. Энэ хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох “Алтан намар аян” өнөөдөр албан ёсоор эхэллээ. Газар тариалангийн гол бүс нутаг болох Булган, Сэлэнгэ, Дархан, Төв зэрэг таван аймагт оюутан залуусаа явуулах бэлтгэл ажил хангагдаад байна.
Оюутан, залуус маань тэнд очиж ажил хөдөлмөр хийснээрээ зөвхөн цалин аваад зогсохгүй бие дааж амьдрах туршлага хуримтлуулах, монгол ахуйтай танилцах, шинэ найз нөхөдтэй болж залуу насны мартагдашгүй сайхан дурсамжаа бүтээх,телевизийн реалити шоунд оролцож сургалтын төлбөрөөсөө чөлөөлөгдөх гэх мэт олон боломжийг олж авч байгаа.
-Залуучуудын хөдөлмөрийн төв бирж байгуулагдсан цагаасаа хойш хэчнээн хүнийг ажлын байраар хангаад байна вэ?
-30 гаруй мянган залуусыг ажлын байраар хангасан гэсэн тооцоо бий. Цаашдаа бид залуучуудад хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөгөө өгдөг байнгын төвийг байгуулж ажиллуулна. Залуусын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой гарч байгаа гол бэрхшээл нь мэдээлэлгүйд байна гэж бид үзсэн. Ажилтан нь орж ажиллах гэж байгаа газраа ямар газар гэдгийг мэддэггүй, ажил олгогч нь ажилтнаа өмнө нь ямар газар яаж ажиллаж байсныг мэддэггүй. Бид энэ сул талыг арилгаж, итгэлцэл үүсгэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзээд ажил олгогч, ажил хайгч залуусын нэгдсэн сүлжээ цахим сайтыг бүтээхээр төлөвлөж байна.
Тэрхүү сайт маань ажил олгогч, ажил хайгчдыг хооронд нь зуучлах бөгөөд ажилтан, ажил олгогчийн хоорондын харилцааны түүхийн сантай байх юм. Ажилтан ямар, ямар газар ажилласан, сүүлийн ажлаасаа ямар шалтгаанаар гарсан бэ, ажил олгогч өмнө нь хэн, хэн гэдэг хэчнээн хүн авч ажиллуулсан бэ. Цалин мөнгөө цаг тухайд нь өгч байсан уу, өөр ямар асуудал гаргаж байсан бэ гэх мэт мэдээллийг уг санд багтаах болно.
-Телевизийн реалити шоу гэснээ тодруулбал?
-“Алтан намар” дэд хөтөлбөрт оролцсон оюутнуудынхаа дунд телевизийн реалити шоу хийгээд тэргүүн байр эзэлсэн оюутныг сургалтын төлбөрөөс 100 хувь, хоёрдугаар байр эзэлсэн оюутныг 70, гуравдугаар байр эзэлснийг 50 хувиар чөлөөлөх юм. Сургуулиудад хүсэлт тавьж байгаа. Зөвхөн оюутнууд гэлтгүй залуус ч үүнд оролцох боломжтой.
-Хөтөлбөрт хамрагдсан залуусын цалин хангамж ямар байх вэ?
-Хөтөлбөрт хамрагдсан оюутан, залуусын цалин хангамжийг тухайн ААН-үүд нь хариуцна. Манай зүгээс хамгийн доод тал нь 40 000 төгрөг байна гэсэн ерөнхий босгыг тавьж өгсөн. Дээшээ хэд байх нь тухайн ААН-ийн тавьж байгаа нөхцлөөс шалтгаална. Гүйцэтгэлээсээ шалтгаалаад дээшээ 80, 10 мянгыг ч авах боломжтой юм билээ.
-Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутан залуус хаана хандах вэ?
-Монголын залуучуудын холбооны төв байран дээр ирээд Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй уулзаж болно. Мөн биржийн сошиал хаягаас мэдээлэл авч, утсаар холбогдох боломжтой.
-Бүртгэл хэднийг хүртэл үргэлжлэх вэ?
-Бүртгэл наймдугаар сарын 31 хүртэл үргэлжлээд ургац хураалт ёсдүгээр сарын тавнаас эхэлнэ гэж тооцож байгаа.
-Хөтөлбөрт хэчнээн хүнийг бүртгэх вэ. Бүртгэлийн дээд хязгаар байгаа юу?
-Оролцогчдын тухайд, дээд хязгаар заагаагүй байгаа. Орон нутгаас газар тариалангийн компаниуд өдөр бүр бидэнтэй холбогдож байгаа нь оролцогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэсэн үг юм.
-Ургац хураалтад явсан залуусын ажилласан хоногийг тооцож, хугацаат цэргийн албанаас хөнгөлнө гэсэн яриа гарсан. Энэ үнэн үү?
-Одоогоор тийм зүйл байхгүй. Гэхдээ бид УИХ-ын даргатай уулзахдаа “Ургац хураалтад явсан залуус цалин мөнгөө авч, туршлага сууж, дурсамжаа бүтээгээд ирдэг юм байж. Гол нь энэ нийгмийн идэвх, хөдөлмөрч байдал нь цаашдаа ажил, амьдралын замналд нь сайнаар нөлөөлдөг байх механизм бүрдүүлж өгөх хэрэгтэй байна” гэсэн санал тавьсан байгаа. “Судлаад оруулаад ир” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр, оюутан залуусаасаа удахгүй энэ талаар судалгаа авч эхэлнэ. “Илгээлтийн эзэд” хөтөлбөр маань намар нь ургац хураалт, өвөл нь соёлынх, хавар нь тариалалт, зун нь бүтээн байгуулалт гэж явсны дараа хэрэгтэй зүйлүүд илүү тодорхой болно. Үүний дараа нь бид төр засгаасаа ямар дэмжлэг хүсэж байна вэ гэдэг судалгаа явуулж, асуудлаа Засгийн газар, УИХ-д оруулж шийдвэрлүүлэх юм.
О.Гэрэлт-Од: “YES Алтан намар” хөтөлбөрт оролцсон залуус цалин авч, туршлага хуримтлуулахаас гадна өөр олон боломжийн эзэд болно |
2024-12-03 10:55:22
2024-12-03 10:33:26
2024-12-03 10:26:39
2024-12-03 10:24:31
2024-12-03 10:21:42
2024-12-03 10:19:52
2024-12-02 17:42:08
2024-12-02 17:34:43
2024-12-02 17:08:39
2024-12-02 16:16:27
2024-12-02 15:05:03
2024-12-02 14:53:37
2024-12-02 14:29:08
2024-12-02 13:42:39
2024-12-02 13:29:21
2024-12-02 12:38:41
2024-12-02 12:01:43
2024-12-02 11:41:58
2024-12-02 11:15:07
2024-12-02 10:40:41
2024-12-02 10:35:53
2024-12-02 10:31:18
2024-12-02 10:28:08
2024-12-02 10:26:55
2024-12-02 10:13:46