ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 19 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөх ёслол болон хүндэтгэлийн бусад үйл ажиллагаанд оролцохоор бямба гаргийн орой Вашингтонд хүрэлцэн иржээ. Тэрбээр Флорида муж улсын Уэст-Палм-Бич хотоос цэргийн нисэх онгоцоор гэргий Меланиа Трамп, хүү Бэррон нарын хамтаар “Special Air Mission 47” гэх тусгай нислэгээр иржээ. Мөн Д.Трампын охин Иванка болон түүний нөхөр Жаред Кушнер нар дагалдан ирсэн байна. Харин хүү Эрик, түүний эхнэр Лара нарыг "Trump Force One" хувийн нисэх онгоцоор АНУ-ын нийслэлд хүргэсэн гэж "Reuters" агентлаг мэдээлжээ.
"Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай Мар-а-Лагогоос Вашингтоныг зорилоо. Энэ бол манай улсыг амжилтад хүргэх гайхалтай аялал юм!" гэж Трамп-Вэнсийн шилжилтийн багийн төлөөлөгч болох Каролин Левитт олон нийтийн X сүлжээнд бичсэн байна.
Эрх мэдлийг шилжүүлэх ёслол Вашингтоноос 30 бээрийн зайд орших Виржиниа муж улсын Стерлинг хот дахь Трампын үндэсний гольфын клубийн нэгэн тансаг клубт тансаг үдэшлэг зохиож, салют буудуулснаар эхэлсэн байна. Үдэшлэгт технологийн компаниудын төлөөлөгчид болон бизнесийн ертөнц дэх Трампын найзууд, хэвлэл мэдээллийн одод оролцжээ. Уг үдэшлэгт оролцсон 500 зочинд зориулж Элвисийг дуурайгч Лео Дэйс, өмнө нь Д.Трампын улс төрийн үйл ажиллагаанд оролцож байсан тенор хоолойтой дуучин Кристофер Макио нар ая дуугаа өргөсөн байна.
Өдгөө 78 настай Д.Трамп тангараг өргөхийн өмнө ням гарагт Вашингтон хотын төвд орших “Capital One Arena" цогцолборт дэмжигчидтэйгээ уулзана. Тэрбээр нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт Зүүн эргийн цагаар 12 цагт тангараг өргөх юм.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, даваа гарагт хүйтрэх төлөвтэй байгаа тул тангараг өргөх ёслолыг Капитолын ордны Дугуй танхимд, Пенсильванийн өргөн чөлөөнд хийх парадыг “Capital One Arena”-д зохион байгуулахаар өөрчилсөн байна. “Бид зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. Одоо маш тав тухтай байх болно" гэж Д.Трамп "NBC News" телевизэд утсаар ярилцлага өгөхдөө хэлжээ. Тангараг өргөх ёслол болон бусад хүндэтгэлийн ёслолтой холбоотой үйл ажиллагаанд кантри хөгжмийн одод болох Кэрри Андервуд, Билли Рэй Сайрус, Жейсон Олдин, “Village People” диско хамтлаг, реп дуучин Нелли, хөгжимчин Кид Рок нар оролцох ажээ.
Мөн жүжигчин Жон Войт, бөх Халк Хоган нар, Д.Трампыг дэмждэг компаниудын удирдлагууд болох “Tesla”, X компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск, “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос, “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, “TikTok”-ийн гүйцэтгэх захирал Шоу Цу Чу нар оролцох төлөвтэй байна.
Трампыг Вашингтонд хүрэлцэн ирэхээс өмнө тангараг өргөхийг нь эсэргүүцэн хэдэн мянган хүн бямба гарагт жагсжээ. Эмэгтэйчүүдийн эрх, шударга ёсны төлөө тэмцэгчид, мөн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэгчид Д.Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулиар олгогдсон тэдний эрх зөрчигдөж болзошгүй бодлогыг эсэргүүцэн жагссан байна. Д.Трамп тангараг өргөхийг эсэргүүцсэн жагсаал энэ удаад өмнөхөөс өргөн цар хүрээтэй болоогүй байна. Зохион байгуулагчид жагсаалд 50 000 хүн оролцоно гэж таамаглаж байсан бол 25 000 орчим хүн оролцжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна |
2026-04-07 09:31:45
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2026-04-07 08:02:56
Oгторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн
2026-04-07 08:01:44
2026-04-07 09:31:45
2026-04-07 09:27:23
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2026-04-07 08:02:56
Oгторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн
2026-04-07 08:01:44
Мэдэгдэл: ЭХЭМҮТ-өөс анхааруулж байна
2026-04-06 22:55:40
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
2026-04-06 19:25:47
Хууль бус олборлолтыг таслан зогсоож, техникүүдийг буцаан татлаа
2026-04-06 17:13:44
2026-04-06 16:49:24
Машиндаа 6 ширхэг тариур мансууруулах бодис авч яваад баригджээ
2026-04-06 16:35:11
2026-04-06 16:27:04
Амьтан судлаачийн шоргоолж зөв хооллох зөвлөгөө
2026-04-06 15:28:57
2026-04-06 14:27:13
Хомын талын тахь өсөж, 150 толгой боллоо
2026-04-06 13:36:22
Санхүүгийн сахилга баттай ажиллалаа хэмээсэн Г.Занданшатарын баг кг махны үнийг ₮36 мянга хүргээд буулаа
2026-04-06 13:31:33
Н.Учрал 01 тоот албан даалгавраараа ААН-үүдэд цалингаа олгох, төлбөрөө барагдуулах боломж нээлээ
2026-04-06 13:10:39
Нөөцийн агуулах барихдаа хариуцлагагүй хандвал хөнгөлөлттэй зээлийг нь цуцална
2026-04-06 12:43:01
Улаанбаатарт мягмар гарагийн шөнө бороо орно
2026-04-06 12:13:38
Зөрчил гаргасан Дархан-Уул аймгийн шүүгч нарыг ажлаас нь чөлөөллөө
2026-04-06 12:07:02
Хачигт хазуулж, халдвар авахаас сэргийлээрэй
2026-04-06 11:48:34
Сэрэмжлүүлэг: Менингококкийн 7 тохиолдол, 3 нас баралт бүртгэлээ
2026-04-06 11:39:14
Халх голын түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-06 11:09:58
Улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ 500,000 төгрөг аваад ажлаасаа халагджээ
2026-04-06 11:05:44
2026-04-06 11:03:27
2026-04-06 11:00:12
2026-04-06 09:54:26
2026-04-06 09:33:17
Лус тахих, хүүхэд үрчлэн авахад сайн
2026-04-06 07:38:34
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
2026-04-06 07:36:09