Монгол Улсын Консерваторийн Төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл явагдаж байна. Бүртгэлийг энэ сарын 13-ны 17.00 цаг хүртэл цахимаар авах бөгөөд эцэг, эхчүүд www.conservatory.edu.mn цахим хуудаст зочлон нүүр хуудасны баруун дээд хэсэгт байрлах “Бүртгэл” цэс рүү нэвтрэн хүүхдээ бүртгүүлээрэй.
Монгол Улсын Консерватори нь анх 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар тушаалаар Театрын дэргэдэх “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагджээ. Түүнээс Хөгжимт драматик сургууль, Театр хөгжмийн дунд сургууль, Хөгжим бүжгийн дунд сургууль зэрэг нэрээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1996 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Гэгээрлийн яамны сайдын №126 тоот тушаалаар “Хөгжим Бүжгийн Коллеж”, 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хөгжмийн дээд боловсролын байгууллага буюу Монгол Улсын Консерватори болсон юм.
Монгол Улсын Консерватори нь Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургууль, Хөгжмийн ухаан, Дуулаачийн сургууль, Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль, Бүжиг, Циркийн мэргэжлийн сургууль гэсэн бүтцийн 4 дээд сургууль, Шаталсан сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль, 4 зөвлөл, 5 алба нэгжүүдтэй, бакалавр, магистр түвшний суралцагсад, эрдэмтэн багш, ажилтантай, шаталсан сургалтаар урлагийн мэргэжил боловсрол олгон сургалт, судалгааны төвшнийг урлагийн дээд боловсрол, шинжлэх ухаанд тавигдах шаардлага, үндэсний болон олон улсын шалгуур үзүүлэлт, стандартыг хангаж олон улсын жишигт хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Монгол улсын мэргэжлийн урлагийн салбар болох ДБЭТ, ҮУИТ, Улсын филармони, ЦДБЭЧ, ХЦДБЧ, Сүлд, Түмэн-Эх чуулга, орон нутгийн театр чуулгуудын мэргэжлийн боловсон хүчний 70%, зөвхөн мэргэжлийн хөгжимчдийн 90%-ийг тус сургуулийн төгсөгчид эзэлж байгаа нь Консерваторийн бахархал юм.
Тус сургууль нь 1-р ангид буюу 2015 онд төрсөн хүүхдүүдийг төгөлдөр хуур, утсан хөгжмийн мэргэжлээр, 5-р анги төгссөн сурагчдыг үндэсний хөгжим, үлээвэр цохивор хөгжмийн мэргэжлээр, 7-р анги төгссөн сурагчдыг ардын бүжгийн мэргэжлээр тус тус сонгон шалгаруулж авна.
Цахим бүртгэлийн хугацаа:
2021 оны 08-р сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд 09:00-17:00 цагт
Сонгон шалгаруулалт:
2021 оны 08-р сарын 16-наас 20-ны өдрүүдэд 09:00-17:00 цагт Ковидын цар тахлын дэглэм журмыг баримтлан өндөр түвшинд зохион байгуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9928-6814 утаснаас авна уу!

| Монгол Улсын Консерваторийн Төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн бүртгэл явагдаж байна |
2026-04-15 09:41:51
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
2026-04-15 09:47:32
2026-04-15 09:41:51
2026-04-15 09:37:59
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32