Ням гарагт Швед улсын нийслэл Стокхольм хотын Грона Лунд соёл амралтын хүрээлэнд “галзуу хулгана” замаасаа гарсны улмаас нэг хүн амиа алдаж, есөн хүн бэртсэн байна.
Бэртсэн хүмүүсийн дотор хүүхдүүд байсныг албаны эх сурвалж мэдээлжээ.
“Галзуу хулгана” гэгддэг уг тоглоом нь хүмүүсийг мушгирсан төмөр замаар өндөр хурдтай аялуулж, айдас, таашаал зэрэг мэдрүүлдгээрээ алдартай.
Ослын үеэр уг тоглоомын цувааны зарим хэсэг замаасаа гарч, хүмүүс газарт шидэгдсэн тухай гэрчүүд мэдээлжээ.
“Өнөөдөр Грона Лундын хувьд гашуудлын өдөр болж байна. Jetline галзуу хулгана дээр маш ноцтой осол гарсны улмаас нэг хүн нас барж, есөн хүн бэртлээ” гэж хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ян Эрикссон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн гурвынх нь биеийн байдал хүнд байгааг Шведийн цагдаагийн газар мэдээлжээ.
140 жилийн түүхтэй Грона Лунд соёл амралтын хүрээлэнд цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулах тул хамгийн богинодоо долоо хоногийн хугацаанд хаагдахаар болсон байна.
Ослын үеэр галзуу хулганаар нийт 14 хүн зорчиж байсныг хүрээлэнгийн захиргаа мэдэгджээ.
Грона Лунд нь Стокхольм хотын олон арлын нэг дээр хэд хэдэн музейгээр хүрээлэгдсэн байдаг.
Тус хүрээлэнгийн Jetline тоглоом нь жил бүр нэг сая гаруй хүнд үйлчилдэг, дээд хурд нь 90 км/цаг, дээд өндөр нь 30 метр хүрдэг юм байна.
Швед улсын соёлын сайд Париса Лилестранд осолтой холбогдуулан хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters
| Швед улсад галзуу хулгана замаасаа гарсны улмаас нэг хүн амиа алдаж, есөн хүн бэртжээ |
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Улаанбурхны халдвараар нас барсан тохиолдол 11 боллоо
2025-12-31 11:53:23
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
2025-12-31 10:14:42
Танилц: Засгийн газар оны сүүлчийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
2025-12-31 13:22:28
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Н.Учрал: Хаврын чуулган хүнд суртал, хууль журмын тушааг тайлсан эрүүл тариалалтын өдрүүд байх болно
2025-12-31 13:07:48
Улаанбурхны халдвараар нас барсан тохиолдол 11 боллоо
2025-12-31 11:53:23
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
2025-12-31 10:14:42
Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчдэд хөгжиж, шинэ хэлбэрт шилжих цаг болсон гэв
2025-12-31 09:49:35
Танилц: Татварын багц хуулийн төсөлд тусгасан боломж, хөнгөлөлт, чөлөөлөлт
2025-12-31 09:42:29
Х.Нямбаатар: “Трамвай” төслийн бүтээн байгуулалтын хүрээнд зам дагуу байршсан зарим ТҮЦ-ийг нүүлгэх шаардлага тулгарсан. Мөн метроны ажил эхэлнэ
2025-12-30 16:48:40
ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо
2025-12-30 13:58:15
“Монгол Улсын Филармони” нэрийн марктай боллоо
2025-12-30 13:23:41
Томуугийн эсрэг дархлаажуулалт нь уушгины хатгалгаа болж хүндрэхээс сэргийлдэг
2025-12-30 10:15:33