Цагаан сарын баярын босгон дээр эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж буй.
Энэ үеэр Шинжлэх Ухааны академийн Палентологийн хүрээлэнгийн зөвлөх, Монгол Улсын Төрийн Соёрхолт, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, доктор, академич Ренчингийн Барсболдод Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Тэрбээр 60 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Монголд палентологийн эрдэм судлалын суурийг тавьж хөгжүүлэх үйлсэд эрдэм мэдлэг авьяас бэлгээ зориулж, Монгол олны үлэг гүрвэлийн судалгааны ажлыг тэргүүлэн эрхэлж, үлэг гүрвэлийн 20 орчим овог төрлийг шинжлэх ухаанд анх тогтоож, эрдэм шинжилгээний 20 гаруй ном, 300 гаруй олон улсад чансаатай өгүүлэл бүтээл туурвисан.
Мөн Монголын геологи, ашигт малтмалын салбарыг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлсэн болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн юм.
| Үлэг гүрвэлийн 20 орчим овог төрлийг шинжлэх ухаанд тогтоосон доктор, академич Р.Барсболдод Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ |
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29