“Ковид19” өвчнийг үүсгэгч коронавирусийн омикрон хувилбар манай улсад тархаж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Чиг.мн уншигчдадаа энэхүү хувилбарын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Юуны түрүүнд омикрон хувилбараар халдварласан хүн хүндээр өвчлөх магадлал өмнөх дельта хувилбартай харьцуулахад бага. Энэ хувилбарын судалгаа анх илэрсэн ӨАБНУ, Европт хамгийн их тархалттай Их Британид сайн хийгдсэн бөгөөд аль алинд нь явуулсан туршилтууд энэ үр дүнг баталсан юм. Их Британийн Эрүүлийг хамгаалах газрын хийсэн судалгаагаар, омикрон хувилбараар өвчилсөн хүмүүсийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлага нь өмнөх хувилбаруудыг бодвол 70 хувиар бага байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хүндрэл бага байгаа нь тогтоогдсон байна. Гэхдээ халдварлах чадвар илүү тул маш олон хүн халдварлаж, тэр хэрээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэх магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ. Омикроны гол аюул нь энэ юм. ӨАБНУ, Дани, Шотланд зэрэг улсад хийсэн судалгааны дүнгүүд бүгд Их Британийхтай ижил гарсан.
Дээрх судалгаануудын дүнгээс харахад омикрон хувилбараар халдварласан хүн дельтаг бодвол яаралтай тусламж авах магадлал 31-45 хувиар бага, эмнэлэгт хэтэж эмчлүүлэх хүртлээ хүндрэх магадлал 50-70 хувиар бага болох нь тогтоогджээ. Тиймээс иргэд хорио цээрийн дэглэмээ илүү чанд сахиж, дархлаагаа дэмжих нь өөрийгөө хамгаалаад зогсохгүй эрүүл мэндийн салбар, улс орноо дэмжсэн ухаалаг алхам болох нь байна.
Омикрон хувилбар анх зарлагдахад “Одоо гараад байгаа вакцинууд хамгаалж чадахгүй” гэсэн яриа гарч байсан. Аз болоход энэ мэдээлэл худлаа гэдэг нь өнгөрсөн хугцаанд батлагджээ. Вакцинуудаас хамгийн түрүүнд “Файзер” нь омикроноос хамгаалж, хүндээр өвчлөх магадлалыг эрс багасгаж байгааг тогтоон олон нийтэд зарласан юм. ДЭМБ-ын төлөөлөгч Майк Райаны хэлснээр, омикрон нь вакцины нөлөөнөөс бултахдаа бусад хувилбаруудаас илүү гэх ямар ч шинж илрээгүй гэнэ. “Бидэнд одоо байгаа вакцин нь маш сайн бөгөөд өвчин хүндрэхээс хамгаалсан хэвээр байна. Омикрон нь хүмүүсийг дельта болон бусад омгуудаас илүү өвчлүүлээгүй” гэж тэрээр мэдэгдэлдээ онцолжээ. Тиймээс вакцины тундаа хамрагдах нь эрсдлээс хамгаалах хамгийн найдвартай арга хэвээр байна.
| Омикрон хувилбарын гол аюул юу вэ |
Түр хаасан Улаанбаатар-Өндөрхааны чиглэлийн замаар ингэж зорчоорой
2026-04-15 11:07:17
Шинэ цэвэрлэх байгууламж долдугаар сарын 1-нд ашиглалтад орно
2026-04-15 11:03:28
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
Түр хаасан Улаанбаатар-Өндөрхааны чиглэлийн замаар ингэж зорчоорой
2026-04-15 11:07:17
Шинэ цэвэрлэх байгууламж долдугаар сарын 1-нд ашиглалтад орно
2026-04-15 11:03:28
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
Л.Бямбасүрэн ₮120 саяыг мэдэхгүй гэсэн ч шүүх 13 жил хорих ял оноолоо
2026-04-15 10:28:32
2026-04-15 09:47:32
2026-04-15 09:41:51
2026-04-15 09:37:59
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32