“...Будаач будаач гэхээр сахлаа будав” гэдэг дээ. Ийм явдал боллоо. Юу гэхээр, эрх баригчид сүүлийн үед өрнөсөн эмгэнэлтэй, ноцтой үйл явдлуудтай холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар болсон юм. Энэ талаараа “...Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана” хэмээн мэдээллээ. Ингэхээс ч аргагүй нөхцөл үүссэн л дээ. Нийгмээрээ л дэмжив. Гэтэл үүнийгээ дагуулаад Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг зөрчсөн зүйл заалтыг Эрүүгийн хуульд шингээхээр болчихлоо.
Албаны эх сурвалжууд “...Албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялыг хасаж, зургаан сараас гурван жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлнэ. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасах нэмэгдэл ялыг оногдуулна” гэлээ.
Зарим нь “...Мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олж авсан иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулбал хүлээх хариуцлагыг хөндөхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг мөрдөн шалгах ажиллагааны нууцтай албаны бүрэн эрхийн хүрээнд танилцсан, хадгалж байх үүрэгтэй этгээдээс нууц задарсантай холбоотой гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана” гэсэн мэдээллийг өглөө. Гэвч энэ нь Үндсэн хууль дахь “...Хэвлэн нийтлэх эрх”, “...Мэдээлэл авах эрх”, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль дахь “...Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэснийг няц гишгэсэн явдал юм.
Ер нь бол сурвалжлагчийн ажил эх сурвалж дээр л тогтдог. Сурвалжлагчаар дамжаад олон нийт мэдээллийг олж авдаг. Ийм зүй тогтолтой. Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг зүйл рүү хууль зөрчиж давхиж ороод байдаг сурвалжлагч гэж бараг байдаггүй юм. Хуулийг санаачлагчид энэ зүй тогтлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ.
Уг нь тэдний “...Мөрдөн шалгах ажиллагааны нууц” гээчийг ярьж эхэлсэн сэдэл нь маш ойлгомжтой. Ойлгож төвдөх явдал байхгүй. Нэр бүхий хоёр, гуравхан хүнд л зориулж боссон асуудал шүү. Бүгд мэднэ. Гэсэн ч санаачлаад, дэмжүүлээд, зүтгүүлээд явчихлаа. Явсаар ийм дэглэм тогтоочихлоо. Товчхондоо, Монгол Улсын иргэний хуулиар олгосон үндсэн эрхүүдэд ингээд “хориг” тавьж байх юм. Тэгэхээр “...Энэ хуулийг баталсны дараа яах вэ” гэхээр нуухыг хүссэн мэдээлэл ил болох тутамд сурвалжлагчдыг хуулийн нэрийн өмнөөс дуудна. “...Эх сурвалж болсон цагдаагаа хэл, мөрдөгчөө нэрлэ” гээд л эрүүднэ дээ. Энэ “эрүү”-нд нь тэсэх сурвалжлагч хэд вэ гэдгийг бодох л хэрэгтэй.
Хамгийн гол нь цаашид том хулгайнууд энэхүү мөрдөн шалгах ажиллагааны “нууц”-д ороод хамгаалагдах магадлал маш өндөр юм. Нүүрсний хулгай, ногоон автобус ч үүнд багтана. Эдгээрийн талаар “үнэн”-ийг мэдээлдэг хэвлэл, сурвалжлагч ч ховордоно.
Харин манай хэвлэл мэдээллийн салбарынхан энэ тал дээр тун “аядуу тайван” хандаж байгаа харагдана. “Тунгалаг тамир”-ын Хонгор хүү “...Ишиг шиг чарлахгүй, хүрга шиг дуутүй байж байгаад л босоод явчихна” гэдэг дээ. Яг л ингэж тохирцгоосон аятай байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| Хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрхийг “хонь шиг өрлөж” байна |
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2025-12-14 13:32:51
"Алтан цом"-ын сүүлийн барилдаан өнөөдөр 14.30 цагт эхэлнэ
2025-12-14 13:23:18
Талийгаач Террил Атиензагийн охин: Монголын ард түмэн бидэнд гайхалтай өрөвч, сайхан сэтгэлийг үзүүлж, ээжийг минь өөрийнх нь нэг мэт хүлээн авсан
2025-12-14 13:18:05
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
2025-12-14 01:38:43