Засгийн газрын хуралдаанаар ялын бодлогын хүрээнд Эрүүгийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тогтоох тухай шийдвэрийг тэрбээр танилцууллаа.
Энэ талаар "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж дууссан эсвэл хугацаанаас өмнө суллагдсан хүний зорчих хөдөлгөөнд тоног төхөөрөмж ашиглаж хяналт тогтооно.
Хяналт тогтоох хугацаа нь шүүхээс оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй байна.
Тухайлбал бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдээд 20 жилийн хугацаанд хорих ял эдэлж гарч ирсэн хүнд дахиад 10 жил цахим хяналт тогтооно. Өөрөөр хэлбэл суллагдсаны дараа 10 жилийн турш тухайн хүнийг хянахаар боллоо" гэв.
| Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргээр ял эдэлж гарч ирсэн этгээдэд дахин 10 жил цахим хяналт тогтооно |
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29