МХБ нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төмрийн баяжмалын арилжааг амжилттай эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт 113,400 тонн төмрийн баяжмалыг арилжаад байна.
Төмрийн баяжмалын эхний арилжаагаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын 65 хувийн агууламжтай 72,000 тонн төмрийн баяжмал болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 58 хувийн агууламжтай 6,800 тонн төмрийн баяжмалыг амжилттай арилжиж, арилжааны дүнд худалдагчаас санал болгосон үнэ 10-50 хүртэл хувиар өссөн билээ.
Энэхүү анхны арилжааны нийлүүлэлт 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Монголросцветмет” ТӨҮГ-ын худалдсан эхний 100 вагон төмрийн баяжмал Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн терминалаас БНХАУ-ын Эрээн боомт руу төмөр замын тээвэрлэлтэд гарлаа. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн төмрийн баяжмалын эхний 50 вагон бүтээгдэхүүний ачилт 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж байна.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын төмрийн баяжмалын ачилт хийгдэх үед МХБ-ийн итгэмжлэгдсэн шинжилгээний лаборатори стандартын дагуу авсан дээжээс чанарын шинжилгээг хийж, гүний гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлтийн ажиллагааг хийсэн бөгөөд МХБ-ийн холбогдох төлөөлөл байлцаж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав.




Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
| МХБ: Төмрийн баяжмалын анхны арилжааны нийлүүлэлт амжилттай эхэллээ |
2026-06-25 15:32:51
2026-06-25 11:21:41
2026-06-25 09:45:24
2026-06-25 15:32:51
2026-06-25 11:21:41
2026-06-25 10:25:11
2026-06-25 10:19:11
2026-06-25 09:45:24
2026-06-25 09:39:58
2026-06-25 09:38:06
Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо
2026-06-25 00:28:55
Гааны амтны маргаан дээр “Волтам”-ын санал, Ө.Шижирийн байр суурь яагаад давхцав?
2026-06-24 17:59:52
Хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд ШУТИС-тай хамтарна
2026-06-24 16:31:53
Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
2026-06-24 11:56:23
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 10:00:29
2026-06-24 09:41:35
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47