Эрсдэлгүй Баянзүрх - Нэг өрх" аян өнөөдөр Улиастайн эцсийн автобусны буудалд нээлтээ хийлээ.
Уг аян нь БЗД-т аравдугаар сарын 6-наас арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд тус дүүргийн эрсдэл бүхий 11 хорооны айл өрх бүрээр орж зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна.
Иймд хэрвээ гэрт нь тог цахилгаан, галлагааны асуудал байгаа бол хорооныхоо нийгмийн ажилтанд хэлж мэргэжлийн хүмүүсээр дүн шинжилгээ хийлгүүлэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.
Уг аяны хүрээнд тус дүүрэгт хэрэгжүүлж буй ажлын тухай Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр "Энэ он болон дараа жилээс БЗД-ийн дөрвөн хороонд хиймэл оюун ухаанд суурилсан 434 ширхэг камерыг шинээр ашиглалтад оруулна. Ингэснээр бэлгийн хүчирхийлэл үйлдэж хорих ял эдэлж байсан этгээдүүдийн зургийг лицензтэй нь программд оруулаад ирвэл аль маршрутаар хаана очсон зэрэг замын зураглалыг гаргаж өгөх бололцоог бий болгож байгаа юм.
Манай дүүрэг өнөөдрийн байдлаар 65 хувийн гэрэлтүүлэгтэй байгаа. 2024 он гэхэд 95 хувийн гэрэлтүүлэгтэй болгож бүрэн дуусгана.
Мөн сургуулийн ойр орчмын аюулгүй байдлын хүрээнд орчны тохижилтын ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Түүнчлэн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлүүлэх зорилгоор онолын болон практикийн сургалтыг хийгээд явж байна" гэв.
Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй "Он гарснаас эхний есөн сарын байдлаар нийслэлд нийт дуудлагын 75 хувийг ахуйн гал түймэр 25 хувийг үер ус, эрэн хайх ажиллагааны дуудлага эзэлж байна. Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотой ахуйн гал түймэр, осол нэмэгдэж байна. Ялангуяа бага насны хүүхдүүд энэ болзошгүй гамшигт өртөж амь насаа алдаж байна.
Иймд Нийслэлийн онцгой байдлын газраас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян болох "Эрсдэлгүй Улаанбаатар"-ыг эхлүүлээд явж байна. Энэхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь есөн дүүрэгт зохион байгуулагдаж айл өрх бүрээр орж иргэдэд мэдээлэл зөвлөмжийг өгч ажиллана.
Нийслэлд гарч буй ахуйн гал түймрийн гол шалтгаан нь асаасан тамхи чүдэнз, лаа, зул, асгасан үнс нурам мөн цахилгаан ашиглалтын буруутай үйлдэл, пийшин зуухны аюулгүй байдал байна. Эдгээр эрсдэлийг бууруулах зорилгоор айл өрх бүрээр орж мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллана.
Болзошгүй гамшиг осол болон санамсаргүй үйлдлээс болж бага насны хүүхэд амь эрстэж байгаа тоо дайнтай улсаас илүү байна" гэлээ.
Болзошгүй гамшиг, осол, санамсаргүй үйлдлээс болж амиа алдаж байгаа хүүхдийн тоо дайнтай улсаас илүү байна |
2025-04-22 17:50:08
2025-04-22 17:37:05
2025-04-22 16:16:40
2025-04-22 17:50:08
2025-04-22 17:37:05
2025-04-22 16:16:40
2025-04-22 16:16:22
2025-04-22 16:16:06
2025-04-22 16:13:36
2025-04-22 12:22:52
2025-04-22 12:14:59
2025-04-22 12:09:09
2025-04-22 12:08:48
2025-04-22 12:07:25
2025-04-22 12:03:38
2025-04-22 11:20:07
2025-04-22 10:59:20
2025-04-22 09:19:54
2025-04-22 09:19:39
2025-04-22 08:58:45