Усны газрын дарга З.Батбаяр усны нөөц, бохирдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Есдүгээр сарын 16-ны өдөр дэлхийн нийтээр 90 гаруй улсад гол, мөрний цэвэрлэгээ хийгдсэн. Манай улсад энэ үеэр Сэлбэ голын эхийг цэвэрлэлээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, бидний нэрлэж заншсанаар Хандгайтын аманд нэг дор 10 гаруй байшинтай хотхонд шалгалт хийсэн. Эдгээр байшин нь гол дээр баригдчихсан, байшингийн доороо худагтай, худгаасаа хоёр метрийн зайд бохироо цуглуулдаг хоолойтой.
Шалгалтын үеэр уг хотхоны гурван газраас усны шинжилгээ авч үзлээ. Шинжилгээний дүнгээр халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн нян, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч гэсэн хоёр төрлийн нян илэрсэн. Биднийг шалгалтаар хүүхдүүд тоглоомын талбайд тоглож байсан. Хотхоны иргэдэд хэлэхэд хүүхдүүд болон хотхоноос доош буй 50 гаруй айлынхан эрүүл орчинд амьдрах нөхцөлгүй, халдварт өвчин тусах эрсдэлтэй байна.
Эдгээр айлууд голын хамгаалалтын бүсийг зөрчөөд гол дээр байшингаа барьчихсан.
Уг хотхоноос 12 км-ийн зайд байх Шадивлангийн гүүрний доорх уснаас шинжилгээ авч үзэхэд яг ижил хариу гарсан. Онолын хувьд 12 км урссан ус цэвэрших ёстой гэсэн таамаглал дэвшүүлсэн ч цэвэршээгүй байв.
Үүнээс үзэхэд Хандгайтын эхэнд байгаа айлуудаас гадна өөр байдлаар ус бохирдуулагч байна. Өөрөөр хэлбэл гэдэсний нян буюу усыг бохирдуулагч нь жорлон.
Голын хамгаалалтын бүсэд 100 давхар байшин болон нэг ширхэг жорлон байсан ч нураах хэрэгтэй гээд байгаагийн учир энэ.
Улаанбаатар хотод амьдарч байгаа 1.5 сая иргэнийг гэдэсний халдварт өвчнөөр өвдүүлэхгүйн тулд голын хамгаалалтын бүсийг яриад байгаа юм.
Шадивлангийн гүүрний уснаас гэдэсний халдварт нян илэрч байна гэдэг нь нийслэлийн Нарны замын орчим болон Дунд голын орчмоос бохирдол илэрнэ гэсэн үг.
Улаанбаатар хотын хэмжээнд 17,000 усны худаг бий. Эдгээр худаг нь албан ёсны тоогоор 300,000, албан бус тоогоор 600,000 нүхэн жорлонгоор бохирдож байгаагийн баталгаа нь энэ" хэмээн мэдээллээ.
| Шадивлангийн гүүрний уснаас гэдэсний халдварт нян илэрсэн нь Нарны зам, Дунд голын орчмоос ч бохирдол илэрнэ гэсэн үг |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
П.Сайнзоригийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлажээ
2026-03-04 00:00:00
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00