Харин цахим сүлжээнд өчигдөр орой буюу аравдугаар сарын 4-ний өдөр охиныг олсон, олоогүй гэх олон таамаг мэдээлэл хөвөрч, энэ нь олны эргэлзээг төрүүлээд байгаа юм. "Охиныг олсон" талаарх мэдээллийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны албан ёсны цахим хуудаснаа нийлсэн байсан. Тэгвэл тухайн мэдээллийг "Админ" эрхтэй алба хаагч “У” нь тус албаны цахим хуудаст нийтэлсэн бөгөөд энэ нь ташаа мэдээлэл байсан гэдгийг ЦЕГ-аас мэдээлж, хүлцэл өчжээ.
Тус мэдээлэлд "Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны "Админ" эрхтэй алба хаагч “У” нь тус албаны цахим хуудаст ташаа мэдээлэл оруулсанд цахим хэрэглэгч Та бүхнээс хүлцэл өчье. Цагдаагийн байгууллагаас сураггүй алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагааг бүхий л түвшинд төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэй үргэлжлүүлж байна. Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсье" гэжээ.
| Цагдаагийн байгууллагын албан ёсны цахим хуудсанд админ эрхтэй алба хаагч "У" нь "худал мэдээлэл" оруулсанд ЦЕГ-аас хүлцэл өчлөө |
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29