Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай “Д” охиныг хүч нэмэгдүүлэн эрэн сурвалжилж байна.
Дээрх хэрэгт холбогдуулан “Г” гэгчийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, хүүхдийн эрхтэй холбоотой эмзэг асуудал тул та бүхэн олон нийтийн цахим сүлжээнд Хүүхдийн эрхийн тухай зэрэг хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн мэдрэмжтэй хандахыг зөвлөж байна гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Мөн охиныг эрэн сурвалжилж байгаа учраас цагдаагийн байгууллагаас албаны мэдээг найдвартай, баталгаатай болсон үед өгнө гэв.
| ЦЕГ: Алга болсон охиныг хүч нэмэгдүүлэн хайж байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53