Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Тахилтын зам дээр явган хүний гарцаар таван настай хүүхдийн хамт гарч явсан эмэгтэйг мөргөж гэмтээсэн осол гарчээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр энэ сарын 2-ны 19:33 цагт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудал дээр “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 33 настай, эмэгтэй “О” гэгч нь 31 настай, эмэгтэйг таван настай хүүгийн хамт гарцтай хэсгээр зам хөндлөн гарах үед нь мөргөж гэмтээжээ.
Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг үлээлгэх багажаар тогтоосон байна.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг хэллээ.
Энэ оны есдүгээр сарын 21-нд уг зам дээр буюу Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байсан 12-13 насны хоёр охиныг "Тоёота Приус" маркийн машин мөргөж нэг нь газар дээрээ амиа алдсан бол нөгөө нь ГССҮТ-д хүргэгдсэн юм.
| Тахилтын зам дээр дахин осол гарч, таван настай хүүхдийн хамт гарцтай хэсгээр явж байсан эмэгтэйг мөргөж гэмтээсэн байна |
2026-06-25 15:32:51
2026-06-25 11:21:41
2026-06-25 09:45:24
2026-06-25 15:32:51
2026-06-25 11:21:41
2026-06-25 10:25:11
2026-06-25 10:19:11
2026-06-25 09:45:24
2026-06-25 09:39:58
2026-06-25 09:38:06
Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо
2026-06-25 00:28:55
Гааны амтны маргаан дээр “Волтам”-ын санал, Ө.Шижирийн байр суурь яагаад давхцав?
2026-06-24 17:59:52
Хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд ШУТИС-тай хамтарна
2026-06-24 16:31:53
Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
2026-06-24 11:56:23
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 10:00:29
2026-06-24 09:41:35
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47