Агаарын тээврийн компаниудын зардлаа хэмнэх хамгийн гол хүчин зүйлүүдийн нэг нь онгоцны нийт жинг бууруулах болоод байна.
Онгоц хүнд байх тусам хөдөлгүүр нь их хүч гаргаж, илүү их шатахуун зарцуулдаг.
Агаарын тээврийн компаниуд онгоцны суудал, энтертайнмент систем, хоол, ундны хэрэгсэл, тэр ч байтугай сэтгүүл, хэвлэмэл материалуудыг хүртэл хамгийн хөнгөн байх боломжийг эрэлхийлсээр иржээ. Сүүлийн үед зорчигчдын жинг бууруулах боломжийг бас судалж эхэлсэн байна.
Тухайлбал Korean Airlines компани онгоцонд суухаас өмнө зорчигчдын биеийн жинг хэмжиж эхэлсэн нь онгоцны нийт жингийн талаар тоо баримт цуглуулах зорилготой байв.
Japan Airlines компани саяхан жуулчдыг Японд хувцасгүй ирүүлээд өмсөх шаардлагатай хувцсыг ирсэн хойно нь захиалгаар түрээслүүлэх туршилтын үйлчилгээ эхлүүлсэн юм. Энэ нь бас л онгоцны нийт жинг бууруулах зорилготой ажил.
Jefferies Financial компанийн шинжээч Шейла Кахяоглу саяхан хийсэн судалгаандаа зорчигчдын жингийн бууралт компаниудад хэр хэмжээний хэмнэлт авчрахыг тооцоолжээ.
United Airlines компанийн загвар дээр тооцоолоход зорчигч тус бүрийн жин дунджаар 10 фунт (4.5 кг) буурахад агаарын тээврийн компани одоогийн ханшаар жилд $80 саяын түлш шатахуун хэмнэж чадахыг тэр тогтоосон байна.
Сүүлийн үед явуулсан судалгаагаар онгоцны зорчигчдын биеийн дундаж жин жил ирэх тусам нэмэгдэж байгаа.
АНУ-ын эрүүл мэндийн байгууллагын тоо баримтаас үзвэл 2021 онд тус улсын 20-оос дээш насны эрэгтэйчүүдийн дундаж жин 90 кг, эмэгтэйчүүдийн дундаж 77 кг байжээ. Энэ нь өмнөх жилээсээ өссөн үзүүлэлт юм байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд жин бууруулах нөлөөтэй семаглутид төрлийн эм Wegovy, Ozempic зэрэг брэнд нэрээр худалдаанд гарсан нь олны анхаарлын төвд ороод байгаа.
Анхны зориулалт нь чихрийн шижингийн эсрэг үйлчлэлтэй энэ эм бас биеийн жинг бууруулах давхар үйлчилгээтэй нь батлагдсан юм.
Өөрөөр хэлбэл хүний хоол идэх дуршлыг бууруулах замаар биеийн жинг үр дүнтэй бууруулдаг байна.
Олны танил, баян чинээлэг хүмүүс энэ эмийг хэрэглэдэг нь нууц биш болоод байгаа. Тухайлбал дэлхийн тэргүүн баян гэгддэг Илон Маск энэ эмийг тодорхой давтамжаар мацаг барих дэглэмтэй хослуулаад 10 орчим килограмм хассанаа ярьж байв.
Борис Жонсон, Эми Шумер, Чарльз Баркли, Шэрон Озборн зэрэг олны танил хүмүүс бас семаглутидыг хэрэглэдэг болсноо ярьж байжээ.
Жин бууруулах үйлчилгээтэй ийм эмийн хэрэглээ түгээмэл болж чадвал агаарын тээврийн компаниудын зардлыг их хэмжээгээр бууруулахаас гадна түлш шатахуун зарцуулалттай холбоотой байгаль орчны бохирдлыг бууруулах сайн нөлөөтэй гэж судлаачид үзэж байна.
Эх сурвалж: Business Insider
| Хүмүүсийн биеийн дундаж жин буурвал агаарын тээврийн компаниудын зардал их хэмжээгээр хэмнэгдэх гэнэ |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
П.Сайнзоригийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлажээ
2026-03-04 00:00:00
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00