Эрдэнэт үйлдвэрийн 2023 оны эхний 9 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийн дүн гарлаа. Уурхайчид оны эхний 9 сарын байдлаар, 29627 мянган тонн, өнгөрсөн 9 сард 3329 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 101 хувиар биелүүлсэн байна. Хүдэр боловсруулалт энэ хугацаанд 27844 мянган тоннын гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөө 101 хувиар биеллээ. Зэс молибдений металл авалт, баяжмал гаргалт, баяжмал дахь металлын төлөвлөгөө үзүүлэлт бүрээр 100-аас дээш хувиар давж биелэв. Оны эхнээс 455088 тонн зэсийн, 4348 тонн молибдений баяжмал тус тус ачуулж, экспортод гаргах баяжмалын төлөвлөгөөг 101-108 хувиар биелүүлсэн дүнтэй байна. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 102 хувь, молибдений баяжмалын чанар 106 хувиар биелжээ. Өнгөрсөн 9 дүгээр сард уулын цул гаргалт, хөрс хуулалт, ачаа эргэлт, хүдэр дэх зэсийн металлын агуулга зэрэг дөрвөн үзүүлэлт 93-99.7 хувийн үзүүлэлттэй байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлсэн. Иймд оны эцэс хүртэл хугацаанд дээрх үзүүлэлтийг 100 хувьд хүргэн ажиллах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: Erdenettoday.mn
| Уурхайчид оны эхнээс 29627 мянган тонн хүдэр олборлолоо |
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29