Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас автобензины хангамж, түгээлтийн талаар цаг үеийн мэдээллийг хүргэлээ.
ОХУ-аас Ангарскийн ГТБҮ-ийн үйлчилгээ, засварын ажил удааширснаар манай улсад нийлүүлэх Аи-92 автобензиний нийлүүлэлт энэ оны есдүгээр сарын 20-ний өдрөөс багассан билээ.
Энэ сардаа багтаан ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20000 тонн АИ-92 автобензин импортлохоор төлөвлөн ажиллаж байгаа юм.
Өчигдрийн байдлаар ОХУ-аас 12800 тонн, БНХАУ-аас 12250 тонн, нийт 25050 тонн АИ-92 автобензин импортлоод байна.
Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 17-ноос эхлэн тогтворжиж хоногт 17-55 вагон буюу 1000-3300 тн АИ-92 автобензины ачилтыг хийж эхлээд байна. Мөн Хөх хотын ГТБҮ-ээс 25-наас эхлэн 7700 тонн АИ-92 автобензины ачилтыг хийх юм.
Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 автобензины түгээлтийг шуурхай хийж байгаа талаар УУХҮЯ-наас мэдээллээ. Тухайлбал, аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд:
• НИК, Тэс петролеум, Шунхлай, Газ-Ойл, Ундрага Увс зэрэг ААН-үүд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудад 335 тонн, Зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачуулан түгээлтийг хийсэн.
• НИК, Сод монгол ХХК-нууд нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 автобензины түгээлтийг хийж эхэлсэн.
Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлж байгаа бөгөөд УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 автобензины хангамж, түгээлтийг сайжруулахаар зохион байгуулан ажиллаж байна.
| Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжжээ |
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Улаанбурхны халдвараар нас барсан тохиолдол 11 боллоо
2025-12-31 11:53:23
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
2025-12-31 10:14:42
Танилц: Засгийн газар оны сүүлчийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
2025-12-31 13:22:28
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Н.Учрал: Хаврын чуулган хүнд суртал, хууль журмын тушааг тайлсан эрүүл тариалалтын өдрүүд байх болно
2025-12-31 13:07:48
Улаанбурхны халдвараар нас барсан тохиолдол 11 боллоо
2025-12-31 11:53:23
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
2025-12-31 10:14:42
Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчдэд хөгжиж, шинэ хэлбэрт шилжих цаг болсон гэв
2025-12-31 09:49:35
Танилц: Татварын багц хуулийн төсөлд тусгасан боломж, хөнгөлөлт, чөлөөлөлт
2025-12-31 09:42:29
Х.Нямбаатар: “Трамвай” төслийн бүтээн байгуулалтын хүрээнд зам дагуу байршсан зарим ТҮЦ-ийг нүүлгэх шаардлага тулгарсан. Мөн метроны ажил эхэлнэ
2025-12-30 16:48:40
ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо
2025-12-30 13:58:15
“Монгол Улсын Филармони” нэрийн марктай боллоо
2025-12-30 13:23:41
Томуугийн эсрэг дархлаажуулалт нь уушгины хатгалгаа болж хүндрэхээс сэргийлдэг
2025-12-30 10:15:33