Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Ахмадын зөвлөл, БХЯ, ЗХЖШ-ын Ахмадын хорооны удирдлага, гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын алба хаагчид, ахмадууд, барилгын ажлыг гүйцэтгэгч "Хөх бүрдний эх" ХХК-ын төлөөлөл оролцов.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус төвийн нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ "Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшил, сайн сайхны төлөө залуу нас, сэтгэл зүрхээ зориулсан үе үеийн ахмадууд та бүхэндээ олон улсын Ахмадын өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн бид Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, батлан хамгаалах багц хуулиудад нийцүүлэн мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох стратегийн зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
БХЯ алба хаагчдынхаа болон тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадуудынхаа санал хүсэлт, нийгмийн асуудалд анхаарах, ажиллаж амьдрах орчныг сайжруулж, хүний хөгжлийн орчныг бий болгох талаар багагүй ажлуудыг хийж байгаагийн нэг нь өнөөдөр нээлтийг нь хийж буй "Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төв"-ийн бүтээн байгуулалт юм. Цаашдаа ч БХЯ-наас шинээр байгуулагдсан хөгжлийн төвөө үргэлж дэмжиж ажиллах болно. Зэвсэгт хүчний ахмад, залуу үеийн алтан хэлхээ мөнхөд гагнагдаж, монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай" хэмээлээ.
Ийнхүү батлан хамгаалах салбараас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадууд маань чөлөөт цагаа ая тухтай, үр өгөөжтэй өнгөрүүлэх, залуу үетэйгээ хамтарч ажиллах, амралт, соёлын болон олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах өөрсдийн гэсэн өргөөтэй болсон нь олон жилийн турш яригдсан асуудлыг шийдсэн, нүдээ олсон цогц ажил болж буйг хуран цугласан ахмадууд онцолж байлаа" гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
| Батлан хамгаалах яамны ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төв" нээгджээ |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
П.Сайнзоригийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлажээ
2026-03-04 00:00:00
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00