Олон улсын ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярмаа нар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гавьяаны амралтдаа гарсан ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтын үеэр Байгаль, орчин аялал жуулчлалын салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, санал хуваалцав.
Ахмад зүтгэлтнүүдийнхээ туршлага, мэдлэгийг салбарын цаашдын бодлого, хууль тогтоомжид тусгах хүрээнд БОАЖ-ын сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар салбар, чиглэлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ахмадууд орж, ажиллаж байгаа. Тухайлбал Ойн дагалт баялаг ашиглах журмыг шинэчлэх, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах, Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хууль эрхзүйн баримт боловсруулах зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг дурдаж болох юм. Мөн цаашид “Ахмадын зөвлөх үйлчилгээг бий болгох”-оор зорьж байгааг онцоллоо.
| БОАЖЯ-НЫ АХМАД ЗҮТГЭЛТНҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53