Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор, Ч.Ундрам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Баянгол суманд байрлах “Бялхам Ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйтай танилцлаа.
Тус аж ахуй нэгж нь нийт 3 га ашигтай талбай бүхий зуны 66, үрслэгээний 24 хүлэмж болон задгай талбайд туршилт, судалгааны зорилгоор төмс, чихэрлэг төмс, навчит ногоо, усан үзэм зэрэг 30 гаруй төрлийн ногоо, жимс тариалдаг байна. Үүнээс 11 нэр төрлийн нарийн ногоог зах зээлд борлуулдаг.
Тухайлбал: чинжүү, хаш, тарвас, чихэрлэг төмс, хэрээний нүд, эрдэнэ шиш, хулуу, манжин, европ саримс, усан үзэм, чипсний төмс зэргийг дурдаж болно.
Чипсний төмсний хувьд 1 га-с 40-50 тонн хураах боломжтой төдийгүй экспортлох бүрэн боломжтой гэдгийг хүлэмжийн аж ахуй эрхлэгч БНСУ-ын иргэн Ким онцолж байлаа.
Манай улсад дээрх хүнсний ногоог химийн бордоогүйгээр ургуулж, органик хүнс хурааж авах хөрс болон цаг уурын давуу талтайг онцолж байлаа.
| ИМПОРТЫГ ОРЛОХ 30 ГАРУЙ ХҮНСНИЙ НОГОО, ЖИМСИЙГ ХҮЛЭМЖИД ТАРИАЛЖ БАЙНА |
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29