Солонгосын "Daewoo Bus" компанид үйлдвэрлэсэн шинэ ногоон автобустай холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгөв.
Нийслэлийн худалдан авсан автобуснуудыг нууцад хамруулсан гэх асуудлын хүрээнд НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээр "Өнгөрсөн онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх А/1,600 тоот захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. Мэдээллийн зөрүүгээс үүдэн энэ захирамж болон бусад холбогдох үйл ажиллагааг ямар нэгэн нууцад хамааруулсан асуудал байхгүй.
Уг ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 дэх заалтыг үндэслэсэн.
Энэ хуулийн заалт нь
Улмаар "Худалдан авах ажиллагаа үндэсний аюулгүй байдалтай хамааралтай юм байна" гээд Тагнуулын Ерөнхий Газраас НЗДТГ-т зөвлөмж ирүүлсэн байдаг.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Эдийн засгийн аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт “Хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан хэвийн үйл ажиллагааг хангах, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, санхүүгийн салбарыг олон улс, Европын Холбооны стандартад нийцүүлэн хөгжүүлнэ” гэж заасан.
Мөн хүний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт “Иргэдийн амьдрах, ажиллах, аюулгүй орчныг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах, хүний аюулгүй байдлыг баталгаажуулах нь хүний аюулгүй байдлын үндэс болно" гэж заасан байгаа.
Худалдан авах ажиллагаа нь олон автобусны насжилтаар хасагдаж байгаа.
Техникийн бүрэн бус байдал үүсэж, зам тээврийн осол гарах, өвлийн улиралд -40 хэмийн хүйтэнд 40 минутаас дээш хугацаанд иргэд автобусны буудал дээр хүлээх зэрэг нь иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай орчин нөхцөлд амьдрах эрхийг ноцтой зөрчихөд хүргээд байгаа учраас ТЕГ-аас Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 3.4-т хамааруулах боломжтой, ингэх нь зүйтэй гэх зөвлөмжийг ирүүлсэн.
Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Үндэсний аюулгүй байдалд хамааруулж, худалдан авах үйл ажиллагаа хийгдсэн. Харин нууцад хамааруулсан зүйл байхгүй" хэмээн НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам тайлбарлалаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4.Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
| Ж.Бямбадулам: Нийтийн тээвэр худалдан авах ажиллагаа үндэсний аюулгүй байдалтай хамааралтай гэж тагнуулын байгууллагаас зөвлөмж ирүүлсэн |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
П.Сайнзоригийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлажээ
2026-03-04 00:00:00
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00