Шинээр оруулж ирсэн автобусны асуудлаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар Хангарди ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал Солонгосын "Daewoo" үйлдвэрийн 80 автобусыг Улаанбаатар хотод есдүгээр сарын 26-нд оруулж ирсэн билээ.
Гэвч нийслэлд оруулж ирсэн "Ногоон автобусны арлын дугаараар хайтал 30 жилийн өмнөх 1993 оны зорчигч тээврийн автобус гэж гарч ирсэн" гэх шүүмжлэл цахим орчинд өрнөж байна.
Энэ асуудлын хүрээнд Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар дараах тайлбар, мэдээллийг өгөв.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 55 цахилгаан автобус оруулж ирсэн. Эдгээр автобус иргэдийн үйлчилгээнд явж байгаа.
Евро дизель хөдөлгүүрт "Daewoo" брэндийн 100 автобус оруулж ирсэн. Сошиал орчинд 80 автобустай холбоотой шүүмжлэл өрнөж буй. Эдгээр 80 автобусыг өнөөдөр газар дээр нь очиж үзлээ.
"Daewoo" үйлдвэрээс гарсан тухайн автобуснуудыг хүлээн авах Ажлын хэсэг буюу комисс ажиллуулна.
Эдгээр автобус шинэ үү, хуучин уу гэдэг нөхцөлд шинжээчид болон техникийн мэдлэг бүхий эрдэмтэн багш нарыг оролцуулсан Ажлыг хэсгийг гаргах нь зүйтэй гэж шийдсэн" хэмээн мэдээлэв.
Үргэлжлүүлэн сэтгүүлчийн асуултад тэрбээр хариуллаа.
Сэтгүүлч: "1993 онд үйлдвэрлэгдсэн автобуснууд байна" гэх баримтыг ХҮН намаас гаргаж, мэдээлсэн. Үүнд тайлбар өгнө үү?
Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар: Улс орнуудад үйлдвэрлэгдэж байгаа тээврийн хэрэгслүүд 17 цифрээр танигддаг. Үйлдвэрлэгдсэн онуудад 17 цифрээр буюу латин үсгээр тодорхойлж, зааж өгсөн байдаг. Манай холбогдох хүмүүс энэ үсэг нь аль онд үйлдвэрлэгдсэн бэ гэдгийг тодорхойлох танилцуулгуудыг бэлдсэн.
Цахим орчинд "1993 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл" гэх мэдээлэл цацагдсан. Үүнд тайлбар хэлбэл латин үсэг нь 30 жилийн дараах давтамжтайгаар дахиж тавигдаж явдаг жишээтэй.
Тухайлбал 1992 онд үйлдвэрлэгдсэн бол тухайн латин үсэг дахин 2022 оныхоо үйлдвэрийг зааж явдаг.
Үүнтэй адилаар 1993 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийн оныг зааж байгаа латин үсэг нь 2023 он гэдэгт мөн латин үсгээр зааж явдаг.
| С.Жавхлантбаатар: 80 автобус шинэ, хуучин эсэхийг тогтоолгохоор техникийн мэдлэгтэй шинжээч, багш нарыг оролцуулсан Ажлыг хэсэг гаргана |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
П.Сайнзоригийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлажээ
2026-03-04 00:00:00
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00