Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын хаврын чуулганаар өнгөрсөн долоодугаар сарын 7-нд эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүссэн.
Тухайлбал, төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өссөн юм.
Шинээр батлагдсан хуулиар өмнөх хуулийн төсөлд тодорхойгүй байсан төмөр замын нийтийн зориулалттай болон тусгай зориулалтын зам, салбар замын өмчлөл, эзэмшлийн асуудлыг тусгасан.

Мөн төмөр замын зориулалттай газрыг тодорхойлж, аюултай бүс, зурвас газар, хамгаалалтын бүсийн талаарх зохицуулалтыг тусгаж, төмөр замын суурь бүтцийн зураг төсөл, барилгын ажил, суурь бүтцийг ашиглалтад оруулах талаар тодорхой тусгасан юм.
Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ, түүнд тавигдах шаардлага, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийн талаар тусгаж, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч тэгш эрхийн үндсэн дээр үйлчилгээ үзүүлнэ гэж заасан.
Түүнчлэн төмөр замын тээвэрлэгчийн эрх, үүргийг нэмэгдүүлж, тээвэрлэгч нь өөрийн гэсэн хөдлөх бүрэлдэхүүнтэй байх, өөрийн зүтгүүргүй тохиолдолд зүтгүүрээр үйлчлүүлэх гэрээ байгуулсан байх, мөн суурь бүтцийн үйлчилгээний гэрээ байгуулсан байх зэрэг шаардлагыг тодорхой болгосон юм.
Үүний хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ, "Таван толгой төмөр зам" ХХК хамтран "Төмөр замын тээврийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж, уг хуулийг шинэчлэн боловсруулах хууль зүйн болон практик үндэслэлийн талаар илтгэл, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын шинжээч Ц.Наранчимэг “Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хууль зүйн ач холбогдол, онцлох зохицуулалт” сэдвээр илтгэл танилцуулав.
| Төмөр замын тээврийн тухай хууль 2024 оны 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
П.Сайнзоригийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлажээ
2026-03-04 00:00:00
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00