Туул гол дээгүүрх Зайсангийн шинэ гүүрний бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, зорчих хөдөлгөөнийг өнөөдөр/2023.09.29/ 13:00 цагт нээхээр болсныг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.
Шинээр баригдсан 225 метр урттай Зайсангийн хос гүүр нь хоёр урсгал бүхий дөрвөн эгнээ замтай, 35,000 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болжээ. Хуучин гүүрээр хоногт 16,000 тээврийн хэрэгсэл зорчдог аж.
Гүүрний өргөтгөл, шинэчлэлийн нийт төсөвт өртөг 26,216,000,000 төгрөг бөгөөд "ЗМЗ" ХХК бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн байна.
| Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53