Дорнод аймагт сураггүй алга болсон долоон настай хүүг энэ сарын 25-наас хойш эрэн хайж байв. Гурав хоногийн дараа буюу өчигдөр хүүгийн цогцсыг олсон харамсалтай мэдээг цагдаагийн байгууллагаас өглөө.
Энэ талаар ЦЕГ "Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн хайж байсан долоон настай хүүгийн цогцсыг тус аймгийн төв Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон.
Аймгийн цагдаагийн газар хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагааг хийж байна.
Уг хэрэгт холбогдуулан 34 настай “Б” гэгчийг шалгаж эхэлсэн" гэв.
Эцэг, эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
| "Дорнод аймагт эрэн хайж байсан долоон настай хүүгийн цогцсыг дэрсэн дундаас олсон. Уг хэрэгт 34 настай “Б”-г шалгаж байна" |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53