Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн сурагчид энэ сарын 21-нд ангидаа байхдаа хордсон. Хордлогын шалтгаан нөхцлийг тодруулах хүрээнд тус сургуулийн дунд анги буюу 6-8 дугаар ангийнхны хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Сурагчдын хордсон шалтгааны дүгнэлт гарсаны дараа хичээл сургалтын үйл ажиллагааг танхимд шилжүүлнэ гэсэн юм. Тэгвэл шинжээчдийн дүгнэлтийн хариу гарсан эсэхийг холбогдох ажлын хэсгээс тодрууллаа.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодруулахад "18 дугаар сургуулийн сурагчид хордсон шалтгааныг тодорхойлох шинжилгээний хариу гараагүй байна.
Хариу хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байна" гэлээ.
18 дугаар сургуулийн дунд ангийн сурагчдын тухайд зайлшгүй онцгой шалтгаанаас болж цахим сургалтад шилжсэн. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах тус сургуулийн зургадугаар ангийн 21 сурагч ангидаа байхдаа хордсон. Улмаар эмнэлгийн байгууллага, сургуулийн удирдлага, холбогдох шинжээчдийн баг газар дээр нь ажиллаж шуурхай хязгаарлалт тогтоож сургуулийг лацдаад байгаа. Хүүхдүүдийн толгой эргэж, бөөлжиж, суулгасан бөгөөд Нийслэлийн Боловсролын газраас эхний ээлжид яаралтай арга хэмжээ авч сургуулийг түр хаагаад байгаа юм.
Хүүхдүүд хордсон асуудлаар мөн цахим сургалтын хөтөлбөр боловсруулсан эсэх, нийт хэчнээн сурагч цахимаар хичээллэж байгаа талаар тус сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежер Б.Октябриас тодруулах гэсэн боловч тэрбээр хариулт өгөхөөс татгалзсан юм.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад "Монгол дээд сургуулийн түрээсийн байранд 18 дугаар сургуулийн хүүхдүүд суралцаж байсан. 20 хүүхэд эмнэлэгт үзүүлсэн. Одоогоор таван хүүхэд эмнэлгийн байгууллагад үзүүлснээс таван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Шалтгаан нөхцөлийг тодруулахаар шинжээч томилсон" гэв.
ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРАГЧИД ХОРДСОН ШАЛТГААНЫГ ЦАГДААГААС ШАЛГАЖ БАЙНА
Өнгөрсөн долоо хоногт мөн өөр нэг сургуулийн сурагчид цайны газрынхаа хоолонд хордож эмнэлэгт хүргэгдсэн. Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Оюунлаг сургуульд нэг ангийн олон хүүхдүүд хоолны хордлогод орсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус сургуулийн гуравдугаар ангийн долоон настай сурагч сургуулийнхаа цайны газарт мантуун бууз идээд хордлогод орсон байжээ.
Одоогоор 10 хүүхэд эмнэлгийн байгууллагад үзүүлснээс зургаан хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
| "18-р сургуулийн хүүхдүүд юунаас хордсон дүгнэлт гараагүй байна" |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00