Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа Япон улсын “JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн ахлах мэргэжилтэн Хаяаши Ецүко, Монгол Улс хариуцсан мэргэжилтэн Касамацу Маки, Олон улсын хөгжлийн төвийн ахлах судлаач Шүхэ Огучи тэргүүтэй төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр ҮСХ-ны дарга Б.Батдаваа Монголын статистикийн салбарын хүний нөөцийн нөхцөл байдал, мэргэжлийн боловсон хүчний эрэлт болон учирч буй сорилт, цаашид мэргэших хэрэгцээ, шаардлагын талаар танилцууллаа. Түүнчлэн ирэх дөрвөн жилд хэрэгжих “JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн шинэчилсэн төсөлтэй танилцлаа.
Энэ хүрээнд салбарт эрэлттэй байгаа өгөгдлийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, өгөгдлийн шинжээч чиглэлээр суралцаж, статистикийн салбарын албан хаагчид илүү нарийн мэргэшиж, ур чадвараа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Дашрамд мэдээлэхэд Монгол, Японы Засгийн газар хамтран 2001 оноос “Хүний нөөцийг хөгжүүлэх "JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Японы их, дээд сургуулиудын магистр, докторын хөтөлбөрт Үндэсний Статистикийн Хорооны албан хаагчид жил бүр хамрагдаж, салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж байна.
| Статисикийн салбарын алба хаагчдын чадавхыг сайжруулахад ЯПОН улстай хамтарна |
2026-06-25 15:32:51
2026-06-25 11:21:41
2026-06-25 09:45:24
2026-06-25 15:32:51
2026-06-25 11:21:41
2026-06-25 10:25:11
2026-06-25 10:19:11
2026-06-25 09:45:24
2026-06-25 09:39:58
2026-06-25 09:38:06
Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо
2026-06-25 00:28:55
Гааны амтны маргаан дээр “Волтам”-ын санал, Ө.Шижирийн байр суурь яагаад давхцав?
2026-06-24 17:59:52
Хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд ШУТИС-тай хамтарна
2026-06-24 16:31:53
Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
2026-06-24 11:56:23
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 10:00:29
2026-06-24 09:41:35
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47