2023 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд Прокурорын байгууллагаас хяналт тавьсан мөрдөн байцаалтын нийт хэрэг 2542 байна. Мөн
Яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нийт хэрэг: 232
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 128,
Өмчлөх эрхийн эсрэг 64,
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13,
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13,
Хүний амьд явахын эсрэг 6,
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2,
Авлига, албан тушаалтантай холбоотой 6 хэрэг байна.
Тухайлбал:
- Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын цэгийн хорио цээрийн улсын байцаагч Э.Х нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн Ц.Э-гээс шан харамж шаардаж, өөрт давуу байдал бий болгосон гэх;
- Иргэн Г.Ж, Б.Ц, П.Г нар нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан мөнгөн ус ашигласан, хадгалсан гэх;
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Ц нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.

| Хууль бусаар ашигт малтмал олборлож, мөнгөн ус ашигласан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53