Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулахтай холбоотой хийж хэрэгжүүлсэн ажлын талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.
“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил, архины хэрэглээтэй холбоотой зарим судалгааны үр дүнг танилцуулсан юм.
Тэрбээр "Монгол Улсад архи, согтууруулах ундааны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж ирсэн. Сүүлийн 10 жилийн байдлаар архи, согтууруулах ундааны хэрэглээ манайд 3.2 дахин нэмэгдсэн мэдээлэл байгаа.
Архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах 43 тоот зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, үүний үр дүнд манай улсад согтууруулах ундааны хэрэглээ анх удаа буурсан үзүүлэлттэй гарлаа.
2023 оны эхний найман сарын хэрэглээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад архи, согтууруулах ундааны борлуулалт хоёр сая литрээр багассан байна.
Өөрөөр хэлбэл 2022 онд 16 сая литр архи, согтууруулах ундаа борлуулагдаж байсан бол энэ оны байдлаар 14 сая литр болж багассан.
Үүнээс харахад бага градустай согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээ буурсан байна. Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлогыг барьж буй.
Өнгөрсөн жилүүдэд хамгийн борлуулалттай хэрэглэгдэж байсан 38 градустай архины хэрэглээ энэ онд багассан нь тоон мэдээллээс харагдаж байна" хэмээн хэллээ.
Мөн "Архины хэрэглээг бууруулах тусгай сан байгуулах талаар Ерөнхийлөгчийн зарлигт тусгагдсан. Энэ санд дөрвөн тэрбум орчим төгрөг төвлөрч архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, донтох эмгэгтэй хүмүүсийг эмчлэх эмчилгээний зардалд тусгагдаж байна.
Бидний хамгийн гол зорилго бол архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгаж, үүнтэй холбоотой нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах.
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.8 хувиар буурчээ.
Цаашид залуу үеийнхэн
Ингэж чадвал ирээдүйд архи, согтууруулах ундааны хэрэглээгүй, үүнээс үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил гардаггүй нийгмийг бүтээх боломжтой.
Бидний байгуулсан санд төвлөрсөн санхүүжилтийг дээрх ажлуудад оновчтой зарцуулж чадвал ирэх жилүүдэд нааштай үр дүн гарч, манай улсын архи, согтууруулах ундааны хэрэглээ эрс буурах боломж бүрдсэн нь эхнээсээ харагдаж буй" хэмээн Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан мэдээлэв.
| Т.Мөнхсайхан: Монгол Улсад архи, согтууруулах ундааны борлуулалт анх удаа хоёр сая литрээр буурлаа |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00