Монгол иргэд Хятад улсад байх хугацаандаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр тооцоогоо Монголынхоо “Hipay” аппликейшнаар төлдөг боллоо. Энэхүү үйлчилгээний албан ёсны нээлт өнөөдөр /2023.09.25/ БНХАУ-ын Ханжоу хотод байрлах “Ant Group”-ийн төв оффист боллоо. Нээлтийн ёслолд манай улсаас “Хай Пэймэнт Солюшнс” ХХК, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд оролцлоо.
Монголчууд Хятад улсад аялж амрах, суралцах, ажиллах, дамжин өнгөрөх гээд бүхий л хугацаандаа зочид буудал, зоогийн газар, такси, нийтийн тээвэр, худалдааны төвүүд зэрэгт байршсан “Alipay”-н QR кодыг Hipay апп-аараа уншуулснаар төлбөрөө хормын дотор төлөх юм байна. Өөрөөр хэлбэл биедээ бэлэн юань авч явах шаардлагагүй болж байна.
Монголд анхдагч болж буй энэхүү үйлчилгээг нэвтрүүлж буй “Хай пэймэнт солюшнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат “БНХАУ-ын Ant Group өөрийн Alipay Plus үйлчилгээндээ азийн 10 тэргүүлэгч цахим хэтэвчийг нэвтрүүлсэн. Үүнд Монгол Улсаас анх удаа албан ёсны түнш цахим хэтэвч нэвтэрсэн нь манай Hipay аппликейшн болж буйд бид баяртай байна. БНХАУ-ын хамгийн том цахим төлбөрийн платформ болох Alipay нь 1.4 тэрбум хэрэглэгчтэй. Өөрөөр хэлбэл хятад иргэд төлбөр тооцоогоо энэхүү платформоор дамжуулан хийж байна” хэмээн ярилаа.
Ant Group-ийн хил дамнасан цахим төлбөр тооцоо хариуцсан тэргүүн дэд Ерөнхийлөгч Дуглас Фийгн: “Алипэй+ хил дамнасан төлбөр тооцооны эко системд Монголын цахим хэтэвч Hipay болон Зүүн Өмнөд Азийн 9 цахим хэтэвч нэвтэрч, Хятад улсын зах зээлд төлбөр тооцоо хийх боломж нээгдсэнд баяртай байна. Бид хамтран ажиллагч, түнш байгууллагууддаа найдвартай, цогц төлбөр тооцооны болон дижитал маркетингийн шийдлүүдийг эрэлхийлж, санал болгож ажиллана гэдгийг дурдахад таатай байна” хэмээн хэллээ.

Дээрх үйлчилгээг авахыг хүссэн хүмүүс “Hipay” аппликейшны бүртгэлээ баталгаажуулж, цахим хэтэвчин дэх мөнгөөрөө эсвэл хэтэвчинд холбосон банкны картаараа шууд төлбөрөө төлөх боломжтой юм. Хэрэглэгчийн төлбөр төгрөгөөр хийгдэх бөгөөд тухайн өдрийн “Alipay” дэх юанийн ханшаар хөрвүүлэн орох юм байна.
БНХАУ нь манай улсын худалдааны тэргүүлэх түнш бөгөөд 2022 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 13.6 тэрбум ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн 60 гаруй хувь нь БНХАУ-тай хийж буй худалдаа эзэлж байна. 2022 оны байдлаар монголын 400 мянга орчим иргэн тус улсад зорчсон байна. Ийнхүү та бүхэн урд хөршид хормын дотор төлбөрөө төлөн тав тухтай аялаарай.
| Монголчууд Хятадад Hipay-ээр төлбөрөө төлдөг боллоо |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00