Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг тогтоох 3 дугаар шатны үзлэг эхэллээ.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021-2027 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт Аливаа аюултай тэмцэх үндэсний чадамжийг дээшлүүлэх багц зорилтууд багтсан. Ингэснээр нийгэмд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын талаарх ойлголт, хандлагыг дээшлүүлэх, залуу үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлэх, аливаа аюул эрсдэлийн үед нийт ард түмнээрээ сөрөн зогсоох, бага хохиролтойгоор даван туулах нэгдмэл чадавхыг дэвшүүлэх гэсэн бодлогын зорилгын хүрээнд “Бидний бахархал” төсөл, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын захиргааны удирдлагын нэгдмэл байдлыг хангах арга хэмжээ, Монгол Улсын иргэд, хүүхэд залуучуудад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг танилцуулахтай холбогдсон олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Ялангуяа нийт үндэстнээрээ аливаа аюул эрсдэлийг даван туулах, бие бялдар, сэтгэл зүй, оюун санааны нэгдмэл чадавхтай байх энэ бодлогын тэргүүлэх эгнээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд манлайлж ажиллах ёстой гэсэн томьёоллыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч дэвшүүлсэн байдаг хэмээн бригадын генерал Д.Баасандамба нээлтийн үеэр онцоллоо.
ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор тус үзлэгийн нэг, хоёрдугаар шатны ерөнхий үнэлгээ, дүгнэлтийг танилцууллаа. Үзлэгийн явцад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид зөрчил, дутагдлаа засах, албандаа хандах хандлага, өөрийгөө дайчлах хүсэл, эрмэлзэл нь илүү нэмэгдсэн гэдгийг тэрээр дурдлаа.
Үүний дараа Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нийт бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өгч, Цэргийн дүрмийн мэдлэгийн шалгалтаар гуравдугаар шатны үзлэг эхлэв.
| Алба хаагчдын түвшнийг тогтоох 3 дугаар шатны үзлэг эхэллээ |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00