“Тикток” аппликейшн нь дэлхий даяар 1.6 тэрбум, идэвхтэй 1.1 тэрбум хэрэглэгчтэй олон нийтийн цахим сүлжээ юм. "Тикток" олон нийтийн цахим сүлжээ хэрэглэгчдийн 47 хувь нь 30-аас доош насныхан байдаг.
Энэхүү цахим сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг олон улсад сурталчлах, хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн “Тикток” цахим сүлжээнд монголын контент бүтээгчдийг олон улсын зах зээлд танигдахад туслах, тус цахим сүлжээнд олон сая дагагчидтай контент бүтээгчдийг Монгол Улсад урьж, Монгол Улсын талаар контент бүтээх зэрэг асуудлаар ярилцав.
Мөн уулзалтаар “Тикток” компанийн олон улс дахь бодлого, төлөвлөлтийн захирал Даниел Рю БНСУ-ын Бусан хотноо болох олон улсын контент бүтээгчдийн форумд Монгол Улсын контент бүтээгчдийг оролцохыг урилаа.
| СОЁЛЫН САЙД Ч.НОМИН “ТИКТОК” КОМПАНИЙН ОУ-ЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗАХИРАЛ ДАНИЕЛ РЮТЭЙ УУЛЗАВ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53