Жүдо бөхийн эмэгтэй 57, 63 кг, эрэгтэй 73, 81 кг жингийн медальтнууд өнөөдөр тодрох юм.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон Ц.Цогтбаатар Камбожийн Шинтаро Уно, БНХАУ-ын Чин Дао нарыг төвөггүйхэн ялсан ч хагас шигшээд Узбекистаны Муродон Юлдошивт нэмэлт цагт торгуулиар хожигдлоо.
Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон, 17 настай Б.Ням-Эрдэнэ эхлээд Балбын Пунам Шрестаг ялсан ч БНАСАУ-ын Сон Хун Мунд торгуулиар дийлдсэн юм. Улмаар дагах барилдаанд Ираны Мирьям Барбатыг иппоноор цэвэр ялж, хүрлийн төлөө эзэн орны жүдоч И Чен Фентэй өрсөлдөхөөр боллоо.

| Ц.ЦОГТБААТАР, Б.НЯМ-ЭРДЭНЭ НАР ХҮРЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53